Коби Брайнтын гарын үсэгтэй шалыг дуудлагаар худалдана

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/CgAu8rFW8AAxpo6-2020-09-07-112047-1901457528.jpeg

Домогт сагсан бөмбөгч К.Брайнт сүүлчийн тоглолтынхоо дараа гарын үсэг зурсан шалыг дуудлагаар худалдана гэж “Inside the games” мэдээллээ. Коби “Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд сүүлчийн тоглолтоо “Стэплс центр”-т “Юта” багийн эсрэг хийж, 60 оноо авсан билээ.

Гарын үсэгтэй хэсгийг есдүгээр сарын 9-26-ны хооронд “Heritage auctions”-ийн онлайн дуудлага худалдаанд байрлуулан борлуулах гэнэ. Шинжээчдийн үзэж буйгаар эл “үнэт эдлэл” 500 мянган доллар хүрэх боломжой аж. К. Брайнт NBA-д 20 улирал тоглохдоо лигийн аваргаар таван удаа шалгарч, 2008 онд улирлын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор тодорч байсан юм. Тэрбээр нэгдүгээр сарын 26-нд охин Жаннагийн хамт нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн билээ.