Хамрын цацлага хэлбэртэй COVID-19-ийн вакциныг хүн дээр туршина

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/china vaccim-2020-09-10-170639-884353542.jpeg

Хонконгийн Их сургуулийн эрдэмтдийн хамрын цацлага хэлбэрээр гарган авсан “COVID-19”-ийн вакцины туршилтыг явуулахыг зөвшөөрчээ. Энэхүү вакциныг Хонконгийн Их сургуулийн эрдэмтэд болон эмийн үйлдвэрийн “Beijing Wantai Biological Pharmacy” компанитай хамтран гаргажээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын хүнс, эмийн хяналтын газраас хүн дээр турших зөвшөөрөл өгсөн хамрын цацлага хэлбэрээр гарган авсан коронавирусний анхны вакцин хэмээв.  

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                                  Дэлхий даяар нийтдээ 5.7 тэрбум тун вакциныг улс орнуудын засгийн газрууд урьдчилан захиалжээ. Одоогийн байдлаар Хятадад “COVID-19”-ийн зургаан вакцин эмнэлзүйн туршилтын шатандаа байгаа юм.

А.Мишээл