Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Эсэргүүцлийн жагсаалд оролцсон Ираны бөхийг цаазаар авсныг шүүмжлэв
Дэлхий дахиндUBn teamУнших: 1 мин
00

Иранд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан, 27 настай бөх Навид Афкариг тус улсын Шираз хотод хамгаалагчийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгаж цаазаар авсныг АНУ-ын эрх баригчид буруушаав.
“Ираны дэглэм Навид Афкариг цаазаар авсан нь аймшигтай, харгис хэрцгий явдал. Энэ бол хүний нэр төрд халдаж буй хэрэг бөгөөд иранчуудыг дуугүй болгож чадахгүй” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео твиттер хуудсандаа мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Афкарид оноосон ялыг гүйцэтгэхгүй байхыг Ираны эрх баригчдад уриалжээ. Түүний буруу хэргийн учир “засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалд оролцсонд байгаа юм” гэж Трамп мэдэгдсэн байна.




