ФОТО: Орегон дахь түймэр олон мянган хүнийг дүрвэхэд хүргэж байна

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/05-2020-09-18-173422-726863745.jpeg

АНУ-ын Орегон муж хагас сая гаруй хүнийг гэр орноо орхиход хүргэсэн асар том түймэртэй тэмцэж байна. Энэ тухай тус мужын захирагч Кейт Браун хэлэхдээ, сүүлийн 72 цагийн дотор түймэрт шатсан газрын хэмжээ нь мужийн жилийн дундаж түймрийн хэмжээнээс хоёр дахин их байсан бөгөөд дор хаяж таван хот “ноцтой  сүйрсэн” гэжээ. Та бүхэнд Орегон мужийн одоогийн дүр байдлыг харуулж байна. 

legacy:resources/images/photo_content/02-2020-09-18-173656-1998639200.jpeg

“Манай мужид өмнө нь ийм хэмжээний гал түймэр гарч байгаагүй” гэсээр Сандра, Даниела, Эстер Рейес зэрэг гэр бүлүүд Финиксийн Бийр Крик дэх байшингаа олохоор буцаж ирж буй дүр зураг.

legacy:resources/images/photo_content/03-2020-09-18-173735-1830071210.jpeg

Орегон мужийн Ийгл Пойнт дахь Бьютт Фоллсийн хурдны зам дээрхийг дроноор харуулсан байна. Фермийн үлдэгдлийг болон ойролцоо зам дээр шатсан машинууд харагдана.

Сагсан бөмбөгийн талбайн үлдэгдэлийг харуулав.

legacy:resources/images/photo_content/04-2020-09-18-173825-2052420648.jpeg

Түймэрт орон гэргүй болсон хүмүүст зориулж муж улсын хэмжээнд түр хамгаалах байр байгуулжээ.

legacy:resources/images/photo_content/06-2020-09-18-174028-311908977.jpeg

Түймрийн улмаас хайлсан төмөр гартаа барьж зогсжээ.

legacy:resources/images/photo_content/07-2020-09-18-174234-1810177819.jpeg

Калифорни, Вашингтон, Орегон зэрэг АНУ-ын баруун 12 муж даяар 100 гаруй ой хээрийн түймэр гарчээ.