Францын Сангийн сайд коронавирусын халдвар авчээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/6c5e39ded756eead8a080a73cb79fe0a-2020-09-19-132150-274605874.jpeg

Францын Эдийн засаг, сангийн сайд Бруно Ле Мэрийн коронавирусний шинжилгээний хариу баасан гарагт эерэг гарч халдвар авсан нь батлагджээ.

“Миний өгсөн шинжилгээний хариу эерэг гарлаа. Би халдвар авснаа мэдсэн даруйдаа гэртээ өөрийгөө тусгаарласан. Миний биед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа бөгөөд үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ” гэж Б.Мэр “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.