"Tik Tok"-ийг АНУ-д ашиглах боломжтой хэвээр үлдлээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/asd-2020-09-21-123016-1356833151.jpeg

АНУ-д ням гаргаас /2020.09.21/ богино дүрс бичлэг байршуулдаг “TikTok”, зурвас солилцдог “WeChat” хавсралтыг гар утсандаа татахыг хориглохоор болсон хэмээн мэдээлж байсан бол "Bytedance" компани АНУ-ын "Oracle" болон "Wal-mart" компаниудтай гэрээ байгуулж, салбар бизнесээ худалджээ.

Удалгүй Доналд Трамп энэхүү гэрээг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэн байна. Трампийн баталсан гэрээний дагуу "Bytedance" компани нь TikTok-ийн дийлэнх хувийг эзэмшсэн хэвээр байх аж. Харин "Oracle" болон "Wal-mart" компани 20 хувийг эзэмшинэ хэмээн мэдэгджээ.