Хоолны шоуны алдартан Ян Собин 30 килограмм жин хасчээ

Social pop
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/untitled-1-1587985716878781167515-2020-09-22-103323-1108892269.jpeg

Ян Собин нь Өмнөд Солонгосын “мукбанг” буюу хоол амтархан иддэг шоугаараа алдартай нэгэн юм.  Тэрбээр олон үндэстний төрөл бүрийн хоолны шоу зохион байгуулснаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр алдаршиж эхэлсэн. Тэр дундаа зүүн өмнөд Азийн орнуудад олон  шүтэн бишрэгчтэй болжээ. Гэвч жилийн өмнөөс түүний илүүдэл жин шүтэн бишрэгчдийнх нь санааг зовоож эхэлсэн аж. Харин энэхүү асуудлыг шийдэхийн тулд Ян Собин цахим сүлжээгээ түр хааж, өөрийн илүүдэл жинтэйгээ эрчимтэй тэмцжээ. Саяхан тэрбээр өөрийн хуудастаа 30 килограмм турсан зургаа зөвөлгөөний хамт оруулсан нь олны анхаарлыг татжээ.  

legacy:upload/images/ni/2020/09/22/yang soobin-102632-1585620685.jpeg

Зургийн тайлбар: Түүний хамгийн сүүлд цахим хуудастаа нийтэлсэн бэлтгэлийн үр дүнг харуулсан зураг

Түүний хоолны шоу /бичлэг/

С.Хонгорзул