Техас хотын ундны уснаас үхлийн аюултай нян илэрчээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин 1 сек
00
legacy:resources/images/news/WATER-TAP-2020-09-28-104329-165066841.jpeg

Техас мужийн нийтийн усан хангамжаас үхлийн аюултай бичил биет илрүүлсний дараа Техас мужийн Жексон хотын оршин суугчдад цоргоны ус ашиглахгүй байхыг  анхааруулжээ.

Тус бичил биет нь үхэлд хүргэдэг тархины халдвар үүсгэдэг байна. Энэхүү халдвар АНУ-д ховор тохиолддог бөгөөд 2009-2018 оны хооронд 34 тохиолдол бүртгэгджээ. Жексон нуурын албаны хүмүүс усан хангамжийг ариутгаж байна гэж мэдэгдсэн боловч хэр хугацаа шаардагдах нь тодорхойгүй байна.

Техасын оршин суугчдыг Баасан гарагийн орой бие засах газраа угаахаас бусад шалтгаанаар усан хангамжаа бүү ашиглаарай гэж зөвлөжээ. Жексон хотын эрх баригчид дараа нь хүмүүс усаа ашиглаж эхлэх боломжтой, гэхдээ ус уухаасаа өмнө буцалгах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн оршин суугчдад шүршүүрт орох, усанд орохдоо хамар руугаа ус урсгахгүй байх зэрэг бусад арга хэмжээ авахыг сануулав.

Албаны хүмүүс усны системийг угааж байгаа бөгөөд дараа нь усыг ашиглахад аюулгүй байдлыг хангах туршилтыг явуулна гэж мэдэгдэв. Зургаан настай жаалхүү бичил биетнээс болж энэ сарын эхээр нас барсны дараа хотын усан хангамжийг шалгаж эхэлсэн тухай Жексон хотын дарга Модесто Мундо сэтгүүлчдэд мэдээлжээ.

Халдвар авсан хүмүүст халуурах, дотор муухайрах, бөөлжих, хүзүү хөших, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд долоо хоногийн дотор нас бардаг байна.

С.Хонгорзул