Т.Свифт шинэ цомгоороо У.Хьюстоны амжилтыг эвджээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/9ebf5eaa61779ce71b449d2815c24900-2020-09-29-135015-1761530929.jpeg

Америкийн дуучин Тейлор Свифт “Billboard”-ын шилдэг 200 цомгийн жагсаалтад хамгийн олон долоо хоногийн турш нэгдүгээрт бичигдсэн эмэгтэй дуучин Уитни Хьюстоны амжилтыг эвдлээ.

Түүний хамгийн сүүлд гаргасан “Folklore” нэртэй цомог “Billboard”-ын жагсаалтыг сүүлийн долоон долоо хоногийн турш тасралтгүй тэргүүлсэн байна. Ийнхүү түүний цомгууд нийт 47 долоо хоног нэгдүгээрт бичигдэж, У.Хьюстоны амжилтыг гүйцэж түрүүлжээ. “Billboard”-ын шилдэг цомгийн жагсаалтыг хамгийн олон удаа тэргүүлсэн эмэгтэй дуучдын гуравдугаарт Адель бичигдэж байгаа юм.