ФОТО: Диснейн дүрүүдтэй "хамтран амьдрагч" залуу

Дэлхий дахинд
admin
Унших: 2 мин 17 сек
00
legacy:resources/images/news/8-2020-10-03-092957-1590313122.jpeg

Диснейн бүтээлүүд хүн бүрийн хүүхэд насны салшгүй хэсэг билээ.  Тэгвэл Самуэл МБ нэрээр алдаршсан зураач, жүжигчин мэргэжилтэй нэгэн бага сургуулийн багш залуу Диснейн алдартай баатруудыг дууриалган зуржээ. Ингэхдээ бодит байдалтай уусган эвлүүлж, уран зөгнөл бодит байдлыг хольж хутган гайхалтай бүтээлүүд бий болгожээ.

Тэрбээр бүтээсэн зургандаа өөрийгөө Диснейн дүрүүдтэй хамт хөгжилдөж байгаагаар дүрсэлдэг нь олны анхаарлыг татах нэг шалтгаан болсон байна. Эдгээр зургийг бүтээхдээ “Photoshop” програмыг ашигладаг бөгөөд бага байхдаа хөдөлгөөнт дүрс ба live-action таалагддаг байсан тухайгаа нэгэн ярилцлаганд дурджээ.

Самуэл "Диснейн кинонуудыг үзээд надад урам зориг орж ирдэг. Би ямар зураг бүтээхийг хүсч байгаагаа мэдээд Photoshop-ийг ашиглаж, ид шид бүтээдэг. Миний аав өсвөр насандаа Photoshop худалдаж авсан бөгөөд үргэлж зургуудаа засдаг байсан. Надад тэр нь таалагдсан учраас нэг л өдөр би ямар нэг зүйл хийж үзэхээр шийдсэн" гэжээ. Самуэл энгийн дүр төрхийг бүтээхэд нэг цаг орчим хугацаа шаардагддаг бол илүү хэцүү дүрсийг бүтээхэд таван цаг зарцуулдаг болохоо хуваалцжээ. Ийнхүү Самуэл МБ уран бүтээлчийн сонирхолтой бүтээлүүдийг тайлбарын хамт хүргэж байна.

legacy:resources/images/photo_content/1-2020-10-03-013044-2082685145.jpeg

Өөрийн муур болон The Lion King (1994) хүүхэлдэйн киноны гол дүр араатны хаан арслан Симбатай хамтдаа өглөөг угтаж буйгаар зургаа зохиомжлон бүтээжээ. Тэрбээр бүх зургаа "Фотошоп" ашиглан бүтээдэг байна.

legacy:resources/images/photo_content/2-2020-10-03-013622-2077891972.jpeg

Beauty and the Beast (1991) хүүхэлдэйн киноны өөртөө бүрэн итгэлтэй боловч бүдүүлэг дүр болох Гастонтой хамт хөгжилтэй агшинг үзүүлжээ.

legacy:resources/images/photo_content/3-2020-10-03-013908-1378983203.jpeg

Диснейн алдартай гүнжүүд ба араатан болж хувирсан ханхүүгийн хамтаар селфи хийжээ.

legacy:resources/images/photo_content/4-2020-10-03-014211-402306025.jpeg

Алдарт 101 гөлөгний гол баатруудтай хөгжилдөж буй агшин.

legacy:resources/images/photo_content/5-2020-10-03-014521-47939516.jpeg

Lilo & Stitch (2002) хүүхэлдэйн киноны гол баатар сахилгагүй Стичийн хамт.

legacy:resources/images/photo_content/6-2020-10-03-014706-968676911.jpeg

Гоо үзэсгэлэн ба араатан хүүхэлдэйн гол дүр болох араатан болж хувирсан ханхүүтэй хамт өдөр тутмын хөгжилтэй үйл явдлыг дүрслэн үзүүлсэн байна.

legacy:resources/images/photo_content/7-2020-10-03-015008-756445367.jpeg

Энэ удаа Лило, Стийч хоёртой хамт далайн эргээр аялаж, элсээр тоглосон бололтой.

legacy:resources/images/photo_content/8-2020-10-03-015157-513366323.jpeg

Мулан (1998) хүүхэлдэйн киноны дүрүүдтэй гэрийнхээ усан санд хөгжилджээ. Сонирхуулахад, Муланы тухай өгүүлэх кино 2020 онд нээлтээ хийсэн юм.

legacy:resources/images/photo_content/9-2020-10-03-015405-1725916361.jpeg

Диснейн нас чацуу дүрүүдийн хамт ангид хичээлээ давтаж байна. Алисэд хичээлийг нь зааж өгөхөөр харж буй бололтой.

legacy:resources/images/photo_content/10-2020-10-03-015603-111504032.jpeg

Симба түүний хувьд бараг хамтран амьдрагч нь болжээ.

legacy:resources/images/photo_content/11-2020-10-03-015701-34237345.jpeg

Диснейн эсрэг талын дүрүүдийн хамтаар амарч буй агшин.

legacy:resources/images/photo_content/12-2020-10-03-015819-1120248375.jpeg

Улаан хатан эртнээс л хөзөр цэргүүдээ хэлсэн бүхнийг нь биелүүлэхийг шаарддаг байсан шүүдээ.

legacy:resources/images/photo_content/13-2020-10-03-015926-623860873.jpeg

Маугли хүүхэлдэйн зархуу баавгай түүний гэрийн ажилд тусалж буй байдал.

legacy:resources/images/photo_content/14-2020-10-03-020038-228280562.jpeg

Санамсаргүй бэрд дуудчихсан бололтой. Одоо гурван хүсэл хэлэх үлджээ.

legacy:resources/images/photo_content/20-2020-10-03-020145-247678372.jpeg

Мулан хүүхэлдэйн киноны чухал дүрүүдийн нэг морьдтой хөгжилдөх агшин.

legacy:resources/images/photo_content/19-2020-10-03-020225-1911091231.jpeg

Диснейн дүрүүдийн ахмадуудын хамтаар гадаа сахилж байна.

legacy:resources/images/photo_content/15-2020-10-03-020419-383574200.jpeg

Hercules (1997) хүүхэлдэйн киноны баатарт өөрийн хүчээ үзүүлжээ.

legacy:resources/images/photo_content/16-2020-10-03-020551-484683932.jpeg

Бэмбигийн бяцхан найз туулай лууванд үнэхээр дуртай учраас хоол болохоос өмнө идэхээр шийджээ.

legacy:resources/images/photo_content/18-2020-10-03-020843-1619789996.jpeg

Tarzan (1990). Тарзантай зөөлөн боов булаацалдаж буй хөгжилтэй агшинг үзүүлжээ.

legacy:resources/images/photo_content/17-2020-10-03-021000-1858444256.jpeg

Үнсгэлжин өглөөний цай аваад ир! гэх дуунаар очиж буй байдал.