Дораемон галт тэрэг нээлтээ хийжээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/b54-2020-10-08-180715-444069806.jpeg

Алдарт цуврал хүүхэлдэйн киноны гол дүр болох робот муур Дораемоныг “Seibu Railway”-ийн 50 жилийн ойг тохиолдуулан түүний дүрстэй тусгай галт тэрэг Токио хотод нээлтээ хийжээ.

Тус галт тэрэг нь дүрийн ашигладаг нууц хэрэгслүүдээс сэдэвлэсэн зургаар чимэглэгдсэн байна.  “Бид Дораемоны тусламжтайгаар зорчигчдодоо мөрөөдөл бэлэглэхийг хүсч байна” гэж компанийн тэргүүн Кимио Китамура Токио дахь төмөр замын талбайд ёслолын ажиллагааны үеэр хэлжээ.

legacy:upload/images/ni/2020/10/08/unnamed-180533-981101712.jpeg

Бага сургуулийн хүүд туслахаар 22-р зуунаас аялж ирсэн Дораемон нь Японы хамгийн хайртай хүүхэлдэйн киноны баатруудын нэг юм. Түүний царайг галт тэрэгний урд талд болон хаалга болгон дээр дүрсэлсэн байна. Дораемоны бүх нууц хэрэгслийг хадгалдаг дөрвөн хэмжээст халаасны зургийг суудал дээр нь хэвлэсэн бол хүмүүсийг зорьсон газрууд руу нь хүргэж өгдөг хаалгыг вагонуудын холбооосонд дүрсэлжээ. Галт тэрэг Сейбу Төмөр замын Шинжүкү, Хайжима, Тамако шугамаар явахаар төлөвлөсөн байна.