АНУ-ын ерөнхийлөгч коронавирусний тээгч байхаа больсон гэж мэдээллээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/т-2020-10-11-104327-1626261720.jpeg

“COVID-19”-ийн халдвараас эдгэрсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп халдвар тээгч байхаа больсон гэж тус улсын төрийн тэргүүнийг эмчлэгч эмч Шон Конли бямба гарагт мэдээлжээ.

“Ерөнхийлөгч АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвийн /CDC/ тусгаарлалтаас гарах шалгуурыг хангаж байна. Тэрбээр бусад хүмүүст вирус халдаах эрсдэлгүй болохыг зөвшөөрөгдсөн стандартын дагуу өнөө өглөө хийсэн “PCR”-ийн шинжилгээний хариу харуулж байна" гэж Конли мэдэгдсэн байна.

Бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордны тагтнаас цугласан олонд биеийнх нь байдал маш сайн байгааг хэлээд вирусний эсрэг вакцинийг удахгүй бэлэн болгохоо амласан юм.