Леброн Жеймс хамгийн үнэ цэнтэй тоглогч боллоо

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/lebron-james-flexing-1600x901-2020-10-12-121604-825268262.jpeg

NBA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2019-2020 оны улирлын плей-оффын финалын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор "Лос-Анжелес Лейкерс" багийн довтлогч Леброн Жеймс тодорлоо. Финалын зургаа дахь тоглолтод "Лос-Анжелес Лейкерс" баг “Майами” багийг 106:93 онооны харьцаатай хожиж, NBA-гийн аварга боллоо.

Өдгөө 35 настай Жеймс карьерийнхаа 28 дахь трипл-дабль хийжээ. Энэ үзүүлэлтээр тэрбээр 30 удаа трипл-дабль хийсэн Мэжик Жонсоны дараа орж байгаа юм. Тэрбээр дөрөв дэх удаагаа NBA-ийн аварга болоод зогсохгүй дөрвөн удаа финалын хамгийн үнэ цэнтэй тоглогч болсон байна.