НБЭ-ийн коммиссар Адам Силвэр лигийн ажилчдад нэмэлт цалин олголоо

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/1-2020-10-13-133910-1490599965.jpeg

НБЭ-ийн комиссар лигийн арын албаны ажилчдад тус бүр 1000 ам.долларын цалингийн нэмэгдэл олголоо.

Коронавирусын цар тахлаас шалтгаалан үйл ажиллагаа нь зогсоод байсан лиг өнгөрсөн 8-р сараас эхлэн үйл ажиллагаагаа дахин явуулж улирлын үлдсэн тоглолтуудыг дуусган плэй-оффийн цувралыг амжилттай зохион байгуулж өчигдөр энэ оны аварга баг тодорсон билээ. Энэ хугацаанд нийт 172 тоглолтод нэг ч хүн коронавирусын халдвар аваагүй гэсэн сайн мэдээтэй улирал өндөрлөсөн.

2020-2021 оны улирал ирэх оны 1-р сард эхлэх урьдчилсан тооцоо гараад байна. 

Б.Амарбаясгалан

Эх сурвалж: bleacher report