Арменийн тэрбум ам.долларын техникийг устгажээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5f87daf1cd897-2020-10-15-132540-1412193670.jpeg

Зөвхөн дроны тусламжтай Арменийн Зэвсэгт хүчний 1 тэрбум ам.долларын үнэ бүхий цэргийн техник хэрэгслийг устгасан хэмээн Азербайжааны Ерөнхийлөгч Ильхам Алиев мэдэгдсэн байна.

“Зөвхөн Туркаас авсан дронуудын тусламжтай бид 1 тэрбум ам.доллар бүхий цэргийн техник хэрэгслийг устгасан. Мэдээж өөр газруудаас авсан дронуудыг бид ашиглаж байгаа. Мөн их буу, цэргийн бусад тоног төхөөрмжийг ашиглаж байгаа хэдий ч зөвхөн дрон гэхэд Арменид 1 тэрбум ам.долларын хохирол учруулжээ” гэж Ильхам Алиев “France 24” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.