Бельгид дөрөвдүгээр түвшний онцгой байдал зарлажээ

Бельги улсад 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 11 дүгээр сарын 1-ний хооронд дөрөвдүгээр түвшний онцгой байдал зарлалаа. Энэ хугацаанд доорх хязгаарлалтуудыг чанд мөрдөхөөр шийдвэрлэжээ. Үүнд:
зайнаас буюу гэрээс ажиллах,
шөнийн 00.00 – 05.00 цагийн хооронд гэрээс гарахгүй байх,
олон нийтийн газар нэг дор 4-өөс дээш хүн цугларахгүй байх,
зоогийн болон цайны газрууд 11 дүгээр сарын 14-нийг хүртэл үйлчлүүлэгч хүлээн авахгүй, 22.00 цаг хүртэл захиалгаар үйлчлэх,
дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл ажиллах, 20.00 цагаас хойш согтууруулах ундааны зүйл худалдаалахгүй,
спортын тэмцээнийг 200-ээс илүүгүй үзэгчтэй зохион байгуулна.
Бельги Улсын Засгийн газраас хоёр долоон хоногийн дараа дээрх шийдвэрт өөрчлөлт оруулах эсэхээ хэлэлцэнэ.



