БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed-2020-10-22-093106-369923593.jpeg

БНАСАУ-аас энэ оны гуравдугаар улиралд 48 хүн БНСУ-д дүрвэн ирсэн гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам мэдээллээ.

Тодруулбал, 2020 оны 7-9 дүгээр сард 23 эрэгтэй, 25 эмэгтэй дүрвэн иржээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ихээхэн буурсан бөгөөд 2019 оны гуравдугаар улиралд уг үзүүлэлт 226 байжээ.

БНАСАУ энэ оны эхнээс “COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хилийн хяналтыг чангатгасантай холбоотойгоор дүрвэгчдийн тоо ийнхүү буурсан байх төлөвтэй байна. Үндэстнээ нэгтгэх яамны мэдээлснээр, БНАСАУ-аас БНСУ-д энэ оны эхний улиралд 135 хүн, хоёрдугаар улиралд 12 хүн дүрвэн иржээ.