АНУ: Ковидын вакцин оны эцсээр бэлэн болох магадлалтай

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/77-2020-10-26-102448-1160987677.jpeg

АНУ-ын засгийн газрын эрдэмтэн Доктор Энтони Фаучи "аюулгүй бөгөөд үр дүнтэй болох нь батлагдвал Ковид-19 вакциныг АНУ-д оны эцсээс өмнө авах боломжтой" хэмээн мэдэгджээ.

Тэрээр BBC-ийн сурвалжлагчид хандан "Эхний тунг тогтоосон эрэмбийн дагуу хүмүүст тараах бөгөөд энэ нь ирэх оны эхний хэдэн сар үргэлжилнэ." гэв.

Мөн тэрээр "вакцин нь хүмүүсийг вирусаас удаан хугацаанд хамгаалахад туслах хэдий ч нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ авах хэрэгцээг орлож чадахгүй" гэж нэмж хэлэв.

Эх сурвалж: www.bbc.com

Б.Амарбаясгалан