Дахин нэг өнгөт арьст иргэнийг цагдаа нар буудан хөнөөжээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/GettyImages-1221138690-1000x667-2020-10-28-120201-361438069.jpeg

Уолтер Уоллес гэгч 27 настай өнгөт арьст иргэнийг цагдаа нар буудан хөнөөсөн хэрэг гарсны дараа Америкийн Филадельфи хотод олныг хамарсан эсэргүүцэл дэгдсэн юм. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын мэдэгдэж буйгаар өнгөт арьст иргэн хутгаар зэвсэглэсэн байжээ.

Эсэргүүцэл даваа гаргийн орой эхэлж, мягмар гаргийн өглөөг хүртэл үргэлжилсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн хоёр ажилтныг хэргийн газар очиход Уоллес тэдэн рүү ойртсон бөгөөд энэ үед цагдаа нар гал нээжээ.

Жагсаал цуглаанд хэдэн зуун хүн оролцжээ. Эсэргүүцэгчид цагдаагийн автомашиныг шатааснаас гадна дээрэм тонуулын хэд хэдэн хэрэг бүртгэгдсэн байна. Энэ үеэр цагдаагийн 30 ажилтан шархаджээ.  Цагдаа нар өнгөт арьст иргэн Жорж Флойдын амийг хөнөөсөн хэрэг гарсны дараа Филадельфи болон АНУ-ын бусад хотод олныг хамарсан жагсаал цуглаан дэгдэж эхэлжээ.