Ираны парламентын дарга халдвар авчээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/tehrans-mayor-mohammad-bagher-ghalibaf-2020-10-28-140149-529145047.jpeg

Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибафын коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан тухай шөнө дунд тодорхой болжээ. Одоогоор Галибаф тусгаарлагдаж байгаа хэдий ч албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх бодолтой байна.

Сүүлийн өдрүүдэд Иранд халдварын тохиолдлын тоо дахин сэргэжээ. Зуны сүүлчээр тус улсад халдварын тохиолдлын тоо буурах хандлага ажиглагдаж байсан хэдий ч удалгүй дахин өсөж эхэлсэн байна. Иранд халдварын хоёр дахь дэгдэлт дэгдэж эхэлсэн тухай 7 дугаар сарын 15-нд албан ёсоор зарлажээ. Өнгөрсөн мягмар гаргийн байдлаар тус улсад халдварын нийт 581 824 тохиолдол бүртгэгдэж, 463 611 хүн эдгэрсэн бол 32 953 нас баржээ.