Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Антарктидад шумуул гарч ирснийг зарлалаа
00

Кинг-Жорж арал дээр шумуул гарч ирсэн тухай Оросын Антарктидын экспедицийн дарга Александр Клепиков мэдээлжээ.
“Хэд хэдэн орны түүний дотор Оросын Беллинсгаузен станц байрладаг Кинг-Жорж арал дээр шумуул үзэгдэх боллоо. Энэ нь хүний хүчин зүйлээс улбаатай. Өмнөд тивд жуулчид олноор ирэх болсонтой холбоотой" хэмээн эрдэмтэн ярьжээ. Одоо бүх станцийн хэмжээнд судалгаа явуулахаар болсон байна.



