Герман улс хоёр дахь хөл хориогоо тогтоолоо

ХБНГУ-ын Засгийн газрын Lock Down-2 шийдвэр дөнгөж сая гарлаа. арваннэгдүгээр сарын 2-оос улс даяар цар тахлын гамшгийн үеийн хоёр дахь хорио эхлэх болжээ. Үүнд:
Зул сарын баяр зөвхөн гэр бүл найзууд хөл хорионы журам зааврын дагуу уулзаж тэмдэглэх
Олон нийтийн газар хоёр гэр бүл, дээд тал нь 10 хүн уулзах
Клуб, ресторан, уушийн газар, диско бүгд хаалттай байх /хоол захиалж хүргүүлэн идэж болно/
Чөлөөт цагаа өнгөрүүлэх бүх газрууд хаалттай байх. Үүнд: Театр, үзвэр үйлчилгээ, дуурийн театр, концерт, үзэсгэлэн худалдаа, парк, тоглоомын газрууд
Спорт клуб, фитнесс, усан сан бүгд хаалттай байх. Мэргэжлийн спорт болон хөл бөмбөгийг үзэгчгүйгээр тоглохыг зөвшөөрсөн.
Гоо сайхны салон, массажны газар, шивээсний салонууд хаалттай байх ба зөвхөн үсчин онгорхой байх.
Хүнсний дэлгүүр онгорхой ч үйлчлүүлэх хүний тоог зааж өгөх юм байна. Сургууль, цэцэрлэг нээлттэй.
Дотоодын болон гадаадын аялал, найз нөхөд хамаатан садныдаа ч зочлохгүй байхыг зөвлөж байна. Зайлшгүй тохиолдолд жуулчлалын бус онцгой тохиолдолд зөвшөөрнө гэжээ.



