Сонгуулийн эргэн тойронд: Трамп ялбал Монголд ашиггүй

Дэлхий дахинд
Д.Гэрэлтөв
Унших: 7 мин 23 сек
280
legacy:resources/images/news/201019-election-live-blog-main-cover-cs_496f96f43b2e146e6cba5a56348a152f.fit-760w-2020-11-03-211016-1313587143.jpeg

Түүхэнд аль ч их гүрэн, эзэнт улс дэлхийд тодорхой манлайллыг гүйцэтгээд дараа нь бууран доройтох үе байдаг. Өдгөө АНУ-д ийм үйл явц ид өрнөж, бидний үе гэрч нь болж байна уу? 

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трамп 2016 онд консерватив намыг төлөөлж, либералчуудын эсрэг эрс тэрс өнгөөр дуугарч, улс төрийн хүрээнд цээрлэдэг үг яриаг хэрэглэн байж санаанд оромгүй ялалт байгуулсан билээ.

Жишээ нь Мексикийн цагаачдыг “дандаа гэмт хэрэгтнүүд, хүчингийн хэрэг үйлдэгсэд” гэснээ “магадгүй зарим нь гайгүй хүмүүс байж мэднэ” гэх зэргээр ярьж эхэлсэн байдаг. Хэрэв ерөнхийлөгч болвол өмнөх засаг захиргааны үед баталсан байгаль орчны дүрэм журмуудыг хүчингүй болгож, үндэсний уул уурхайг дэмжинэ гэсэн нь тус улсын цагаан арьстан голдуу суурьшдаг төвийн мужуудын дээд боловсролгүй, ажилчин иргэдийн талархалыг ихэд хүлээсэн юм.

Улмаар Мексикийн хил дагуу хана босгоно, түүнийгээ Мексикийн татвар төлөгчдөөр төлүүлнэ, Хятадаас ажлын байраа буцааж авна, Ирантай байгуулсан цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх гэрээг цуцална, Израйлчуудыг дэмжинэ, исламын шашинаас улсаа хамгаална, олон улсын байгууллагуудад төлдөг татварыг багасгаж, зөвхөн Америкийг нэгдүгээрт тавина гэх мэтчилэн явж өгсөн билээ. Эдгээр популист яриа мэдэгдэл нь консерватив намынх нь хэт барууны үзэлтэй хэсэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй бүлгүүд, үйлдвэр, хөдөө ахуйн ажил эрхэлдэг, голцуу цагаан арьстан иргэдийн талархалыг ихэд хүлээсэн юм. Сонгуулийн дүн нь үүнийг харуулсан. Хэдийгээр сөрөг намын Хиллари Клинтон ард иргэдийн ердийн олонхын саналыг хоёр сая гаруй хүний илүүгээр авсан ч, муж болгонд хувь тэнцүүлэн олгосон “төлөөлөх” сонгогчдын саналыг авсан тоогоороо Трамп давамгайлж ялалт байгуулсан.

Хүйтэн дайн дуусаж, дэлхийн улс орнуудын хөгжил харилцан хамааралтай болсон энэ цаг үед Америкийн ерөнхийлөгчийн сонгууль дэлхий нийтийн анхаарлыг яалт ч үгүй татдаг.

Энэ удаагийн сонгууль

АНУ-ын хуучин статус квог сэргээх үү эсвэл протекшинист үзлийг үргэлжлүүлэх үү,

эв хамтын хүчийг уриалах уу эсвэл радикал хүчнүүдийг гааруулах уу,

дэлхийн дулаарлын эсрэг нэгдэх үү эсвэл аж үйлдвэрийн уламжлалт технологио хадгалах уу,

амиа бодох уу, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй ажиллах уу.

Цаашилбал ОХУ, БНХАУ зэрэг улс орнуудад дэлхийн лидер болох орон зайг үргэлжлүүлэн олгох уу эсвэл муу ч сайн ч “олон улсын ардчиллын цагдан хамгаалагч” нэр хүндээ сэргээх үү,

хүн ардаа талцуулж муудуулах уу эсвэл нэгтгэж урагшлуулах уу гэх мэт эсрэг тэсрэг байр сууриудын тулаан болж байна. 

​Өрсөлдөгч Жой Байден үүнийгээ “Эх орны амин сүнсний төлөөх тулаан” хэмээн нэрлэжээ.

Трамп өнгөрсөн хугацаанд:

Трамп өнгөрсөн хугацаанд

Исламын шашинт иргэдийн эсрэг хатуу журам гаргаж,

хууль бус цагаачилсан айл өрхийн хүүхдүүдийг салган тусгаарлаж,

дэлхийн дулааралтай тэмцэх Парисын хэлэлцээрээс түтгэлзэж,

Дэлхийн ЭМБ-аас гарч, улс орондоо Ковид 19-ийн эсрэг тэмцэлгүй алдсан зэрэг олон зүйлсээр буруутгагдаж буй.

Гэхдээ түүний дэмжигчид

татварын багц хуулийг өөрчилсөн,

НАФТА буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг шинэчилэн байгуулсан,

Сири улсад химийн зэвсэг хэрэглэхийн эсрэг хатуу байр сууриа илэрхийлж чадсан,

НАТО зэрэг байгууллагын гишүүн орнуудын татварын хэмжээг нэмэгдүүлж чадсан,

Ираны эсрэг хатуу арга хэмжээ авсан зэргээр нь хүлээн зөвшөөрөх хандлага байна.

Түүний Бүгд найрамдах намд байгуулж өгсөн хамгийн том гавъяа нь магадгүй АНУ-ын бүх насаараа томилогддог 9 гишүүнтэй Дээд шүүхэд эзлэх консерватив үзэлтэй шүүгчийн тоог гурваар нэмж чадсан нь байж мэдэх юм. Учир нь хоёр намын зарчмын чанартай хамгийн том маргаанууд нь яван явсаар Дээд шүүхийнх нь шийдвэрээр эцэслэгдэн тогтоогддог билээ (үр хөндөлт, ижил хүйстнүүдийн гэр бүл болох эрхийг хамгаалах гэх мэт.) Либералчууд болон Ардчилсан намынхан “одоо яанаа” гэдэг дээрээ тулаад буй. Энэ бол яах аргагүй Трампын чадсан зүйл.

Нөгөө талд Жой Байдэн:

Нөгөө талд нь, АНУ-ын 44 дэхь ерөнхийлөгч асан Барак Хуссейн Обамагийн дэд ерөнхийлөгчөөр 8 жил ажилласан Жой Байдэн хүчээ үзэж байна. Тэрбээр Конгрессийн сенатын танхимд олон жил ажилласан туршлагатай. Өмнө нь хоёр ч удаа ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ үзэж байсан. Хууль тогтоох Сенатын танхимд олон жил ажиллаж байсан асар их туршлагатай. Түүний энэ туршлага Обамаг ерөнхийлөгч болж Конгресстэй өдөр тутам ажиллахад нь асар их хэрэг болсон.

Байдэн сенатчаар ажиллаж байхдаа хэд, хэдэн сенсаацийн бай болж байсан юм. Жишээ нь:

Дээд шүүхийн шүүгчээр томилогсон Кларенс Томасийг Сенатын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж байхад нь түүний эсрэг мэдүүлэг өгсөн гэрчийн үгийг дутуу сонсгож, байнгын хороодын гишүүдэд хэт нэг талыг барих боломж олгосон гэдэг шүүмжлэл юм. Тэрбээр энэ хэрэг явлын дараа Сенатын Хууль зүйн байнгын хороонд анх удаа хоёр эмэгтэй гишүүнийг элсүүлж алдаагаа засахыг хүртэл оролдсон түүхтэй.

Мөн 1990-ээд оны эрүүгийн хуулийг дэмжиж, багахан хэмжээний төдий хар тамхи тээвэрлэсэн тохиолдолд хэт хатуу ял оноож, өнгөт арьстнуудыг шоронгоор дүүргэхэд оролцсон хэмээн буруутгадаг. Байдэн ч өөрөө “энэ бол алдаа байсан” хэмээн саяханы нэгэн ярилцлага дээр хэлнэ билээ.

Гэх мэтчилэн Сенатын танхимд ажилласан олон жил ажилласан туршлагатай түүнийг өрсөлдөгч Доналт Трамп нь “юу ч хийгээгүй он жилүүд”, “Унтаа Байдэн” гэх мэтээр шүүмжилдэг. Дашрамд өгүүлэхэд Трамп бусдад доромж хоч өгөхдөө гарамгай. Улсынх нь ерөнхийлөгч шүү дээ гэж бодохоор заримдаа итгэмээргүй. Хиллариг “Хэлтгий Хиллари”, Билл Клинтонийг “Мунаг Бил”, Обамаг “Хулхи Обама”, Чак Шуумерийг (сенатч) “Уйламхай Чак” (нэгэн цагт энэ хоёр нөхөрлөж явсан), Елизабет Уорренийг “Сумтай Уоррен”, Ким Жон Ун-г “Пуужин хүү” гэх мэтчилэн толгой холбон нэрлэхдээ гарамгай. Тэр бүрд нь шүтэн бишрэгчид нь уухайлан хашгирч, дэмжиж байдаг.  Энэ нь бас түүнд дуртай хүмүүсийн гол нэг чанар болж байдаг.

Байдэний бас нэг сул тал нь тэрбээр АНУ-ын түүхэнд нэр дэвшсэн хамгийн ахмад хүн болж байна. Өдгөө 78 нас сүүдрийг зооглож буй тэрээр хэдийгээр анхнаасаа Ардчилсан намын мөрөөдлийн нэр дэвшигч байгаагүй боловч өдгөө Трампыг солих хүсэлтэй энэ улс орны олон сая хүний ганц найдлага болоод байна. Трампын эрс тэс үг хэллэг, зориудын гэмээр хагалган буталгах шинжтэй яриа, хуудал хуурмаг мэдэгдэл, хувь хүн рүү хийдэг дайралтууд, өглөө эрт бичдэг жиргээнүүд нь ард олон нийтийн зүгээс даруухан хэлэхэд, эсэргүүцэлтэй тулгараад буй билээ. Олон хүн Байдэнийг илт давамгай гарчих болов уу хэмээн найдаж байгаа боловч 2016 он давтагдахаас мөн эмээж байна. Тэр үед “арай ч Трамп гарахгүй” гэсэн маш олон хүн насан туршдаа мартахааргүйгээр шоконд орсноо дурсан ярих нь олонтой.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль нь 50 өөр мужид зэрэг өрнөх нь өөрөө их онцлог дагуулдаг. Уламжлалаараа хоёр намын аль нэгийг тогтмол сонгодог мужууд байна. Жишээ нь Калифорни муж заавал цэнхэртэж, Ардчилсан намыг сонгоно. Техас муж байнга улаарч, Бүгд Найрамдах намыг сонгоно. Дунд нь түүхэндээ аль аль талд саналаа өгч байсан мужууд оршмой. Тэдгээрийг “савладаг мужууд” буюу “тэргүүн фронтын мужууд” хэмээнэ. Доналд Трамп 2016 онд чухам энэ “савладаг мужуудад” ялалт байгуулсанаар хэн ч тааж байгаагүй нөхцөл үүсэж, ерөнхийлөгчийн сэнтийд заларсан байдаг. Энэ удаагийн сонгуулийн сүүлийн долоо хоног чухам энэ мужуудад эрчимтэй өрнөж дууслаа. Трамп сонгуулийн хамгийн сүүлийн нэг өдрийн дотор Мичиган, Айова, Хойд Каролина, Жеоржиа, Флорида мужуудад ажилласан бол, Байден Пенсилваниа мужид голлон ажиллаж өндөрлөв. Эдгээр нь бүгд “савладаг мужууд” болно. Хоёр нэр дэвшигчийн гол зорилго нь хамгийн багадаа 217 “төлөөлөн” сонгогчийн санал олж авах гээд байгаа явдал юм.

Бидний хувьд АНУ-ын ерөнхийлөгч тэр нь болоосой, энэ нь болсоосой гэж ярих нь төдий л ач холбогдолгүй юм.

Харин хэн нь гарч энэ улсын дотоод, гадаад бодлогыг тогтвортой авч явах бол гэдэг нь чухал юм. Жишээ нь Трамп гарч ирснээр “Америк Нэгдүгээрт” хэмээх бодлого үргэлжлэх юм бол олон улсын хамтын нийгэмлэгийн механизмд улам өөрчлөлт орно. Энэ нь Монгол мэт улсад таатай байх магадлал бага. АНУ жишээ нь ДЭМБ-аас гарчихлаа. Тэдний хамгийн том донорын нэг байсан. Гадаадад хэрэгжүүлдэг олон зээл тусламжаа зогсоолоо (зарим нь Монголд мэдрэгдсэн), мөн дэлхийд “эрх чөлөө, ардчиллын цагдан сэргийлэгч” гэдэг үүргээсээ буулаа. Үүнээс болж Хятадын тэнгис зэрэг газарт өмнөд хөршийн цэргийн хүч нэмэгдэж байна. Кримийг “Европын хэрэг явдал” хэмээн хаясан байдаг. Энэ болгон нь хувь хүмүүс бидэнд хамаагүй мэт боловч Монгол мэт цөмийн зэвсэгтэй хоёр их гүрний дунд хавчуулагдсан, дээр нь Гадаад бодлогынхоо үзэл баримтлалд АНУ тэргүүтэй хөгжингүй орнуудыг гуравдагч хөршөө хэмээн зарласан улсуудад ашигтай байх магадлал бага л юм. Гэхдээ харж л байя.

11-р сарын 3-ны өдрийн байдлаар энэ удаагийн сонгуульд АНУ-ын нийт сонгогчдынх нь 45% хувь буюу 96 сая хүн урьдчилан саналаа өгөөд байна. Энэ нь урьдчилан өгсөн саналын хувьд түүхэнд байгаагүй тоо. 2016 оны сонгуулийн хувьд нийт сонгогчдын 55.5% хувь буюу 136.5 сая хүн саналаа өгсөн байдаг аж. Түүхийн хувьд үзвэл нийт сонгогчид нь хамгийн өндөр хувиар оролцсон нь 81.8% хувь нь саналаа өгсөн 1876 он аж. Харин 2020 оны тухайд Нью Иорк Таймс зэрэг сонины редакцаас таамаглаж байгаагаар түүхэндээ анх удаа 150 сая хүнээс давсан сонгогчид саналаа өгөх магадлалтай байна гэжээ[1]. Муу ч, сайн ч дэлхийн хамгийн том ардчилсан улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан шуугиан хэрхэн өрнөхийг ирэх хэдэн өдрүүдэд ажиглах л үлдлээ.

Нийтлэгч Д.Гэрэлтөв

www.ubn.mn

[1] https://www.nytimes.com/2020/10/31/us/politics/early-voting.html

Хуваалцах:280

СЭТГЭГДЭЛ (28)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Миний гэрчлэлийг уншаарай. МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮМҮҮСИЙН МЭНД ХҮРГЭЕ ЖИНХЭНЭ, ЖИНХЭНЭ БАЙШИНААС АВАХ ЗЭЭЛ ХЭРХЭН ЗЭЭЛТЭЙ БАЙГААГАА МЭДЭГДЭЖ БАЙНА. ЗЭЭЛИЙН КОМПАНИЙГ ЖОЗО ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэв, би өнөөдөр маш их баяртай байна БУРХАН JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН и-мэйлийг ивээх (joseluisloans@gmail.com) Намайг Сэндэнсүрэнгийн Номинчулуун гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би бол МОНГОЛ УЛС байшин худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын хугацаанд жинхэнэ зээлийн компани хайж байна Миний олж авсан зүйл бол надад итгэж, эцэст нь итгэхэд хүргэсэн олон тооны луйвар байсан өдрийн хувьд тэд миний мөнгийг хариуд нь юу ч өгөхгүйгээр авсан миний итгэл найдвар алдагдсан, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч хүсээгүй Интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой бүх зүйл, тиймээс би зээл авахаар явсан а-аас зарим мөнгө найз минь, би түүнд болсон бүх явдлыг хэлээд тэр надад тусалж чадна гэж хэлсэн тэр надад ямар ч хэмжээний зээл тусламж үзүүлэх боломжтой зээлийн компанийг мэддэг тэр надад маш бага хүүтэй 2% хүү хэрэгтэй байсан тэднээс зээл авахад тэр зээл авах хүсэлт гаргахад надад чиглүүлсэн тэр надад хэлсэн шиг би тэдэнтэй И-мэйлээр (joseluisloans@gmail.com) өргөдөл гаргасан, би хэзээ ч итгэсэн боловч би хичээгээд хамгийн их гайхсандаа 24-ийн дотор зээл авсан цаг, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл олгосонд Бурханд талархаж байна ийм луйвар дээр ийм компаниуд одоо хүртэл байдаг, Зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүст энэ имэйлийг (joseluisloans@gmail.com) танд өгөхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) хаягаар орж, тэднээс зээлээ аваарай, бурхан ивээг jose luis зээлийн компани нь жинхэнэ зээлийн санал болгосны төлөө. Би зээл авсан тул зээлийнхээ талаар JOSE LUIS зээлтэй холбоо бариарай стрессгүйгээр энэ компаниас амжилттай зээл аваарай. имэйлээр нь зочилно уу (joseluisloans@gmail.com)

  • З
    Зочин

    Миний бодлоор сайн л материал болсон байна. Хүмүүс угаасаа Трампын мэдээгээр бөмбөгдүүлсээр байгаад ганц таньдаг шар толгойтоо л дэмжээд байгаа!!

  • З
    Зочин

    Лалар өвгөнүүд хэн нь ч сонгогдсон ялгаагүй дээ монголд

  • Т
    таалагдлаа

    мэдээлэл сайта бичвэр байна, нийтэлгчийн санаа бодолтой зуун хувь санал нэг байна. олон улсын харилцааны тухай асуудлыг мэддэг хүмүүс нь ингээд сайн хэлээд өгөөд байвал.

  • З
    Зочин

    хэнийх нь төлөө ном уншуулдаг юм билээ

  • Х
    Хар хятадыг эсэргүүцэгч...

    Трамп-ыг хэн монголд ашиггүй гэж бөлтрөөд бна... Манай луйварчдын нэгдэн хуйвалдсан хар хятадыг ганц Трамп л хазаарлан шахаанд оруулж чадна. Итгэлтэй бна.

  • P
    P

    Trump yalagdsaan ali hediin

  • З
    Зочин

    Хятадыг ганц хязгаарлаж чангалах хүн чинь ТРАМП .Өөр хэн ч биш.Путин ч биш.Ким ч бүүр биш.ТРАМП Л ТАЙВАНЬД ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЖ ГОНКОНШИЙН ЭСРЭГ ЭДИЙГ ЗАСГИЙН ХОРИГ ТАВЬЖ ЧАДНА.БЭЙДEН бн бөөрөнхий хүн байдгаараа л байх нь дамжиггүй.

  • Y
    Yr esregeer mongold heregtei hun!

    TENG setguulch bn. Esregeer ni Trump garval Mongold l ashigtai. Mongold neleen Sain handsan, Sain handlagagtai hun.

  • З
    Зочин

    Монголд ашигтай

  • З
    Зочин

    eh ornoo gesen amerikchuud Trumpiig demzine euro holboo gehed nemciin TV ODOR BUR bidengl magtan saishaadag bolson gevch Trump jlna bugd tuunii esreg gevch ter jlna

  • З
    Зочин

    Amia bodson amerik burger ugluu yu

  • Ү
    Үнэн

    Трамп ялбал Хятадын эсрэг бодлого нь чангарна. Үүгээрээ Монголчуудад ашигтай. Биднийг Хятад, Оросын түрэмгийллээс хамгаалах улс бол Америк шүү. Коронаг тараасан Хятадууд шийтгэл эдлэх ёстой.

  • М
    Монгол улсын иргэн

    Энэ Д.Гэрэлтөв гэж хэн юм бэ. Сэтгүүлч юмуу, сэтгүүлийн газар юмуу. Хаа байгаа амеркийн ерөнхийлөгч хэн болох нь монголд ашиггүй байхыг яаж мэдчив. Бичих юмаа олж ядаж байхаар улс орондоо болж байгаа үйл явдлыг л үнжн зөвөөр нь мэдээлж сурцгаа. Өөрсдийгөө яая гэж байж өрөөл бусдын зөв бурууг шүүх ч яамай байнаа. Наадах чинь чиний цуглуулсан хуулан бичлэг болохоос биш монгол төрийн бодлого биш. Энэ хэдэн сэтгүүлч царайтай юмнууд дандаа хорлон санаа дэлгэрүүлж байх юмаа.

    • З
      Зочин

      Хамгаалж харагдаач гэнэ баги.

    • З
      зочин

      Манайхан орос гэхээр нэг их эмзэг ханддаг Яг үнэндээ орос бол орос ,монгол бол монгол. Дээрхи сэтгэгдэл бичигч бодит үнэнийг л бичсэн байна.

    • З
      Зочин

      Яг тийм шүү

    • З
      Зочин

      Яг яг санал нэг бн.

    • З
      Зочин

      huzaagiin esreg delhii buuz ogoodl baigaa ganchan Trumpl temcez bui jg uneng ta bichzee

  • З
    Зочин

    Санаа тавих юмандаа л санаа тавь

  • З
    Зочин

    Бид тэдний төлөө санаа зовоод яах вэ улс орон ард түмнийхээ асуудлыг л зөв зүйтэй шийдвэрльё

  • З
    Зочин

    Байдэнийг дэмжиж байна

  • А
    ааа

    хэн ч ялсан манайд ашиг байхгүй худлаа хошигорхоо бол одоо бодит байдалдаа орж сэтгэх цаг нэгэл мундаг улс юмшиг хошигороод байхаа бол

    • З
      Зочин

      Үхсэн хатсаны Байдөн кккк

  • Z
    zzzsss

    mongold bish juum shig hujaanuudad ashiggui harin odoo mongol hujaa bolson bol magadgui tednii bicheech nar

  • З
    Зочин

    элбэгдоржид л ашигтай дөө, өөр хэн ч тэндээс ашиг хүртэхгүй, монгол улс биш хүзүүгүй хүн л хожно.

  • М
    МӨНХЖАРГАЛ

    МАНАЙ ШАВЬ ГЭРЭЛТӨВ САЙН НИЙТЛЭЛ БИЧЖЭЭ АГУУ ЗОХИОЛЧ ДАШДООРОВЫН ХҮҮ ДЭЭ

  • З
    Зочин

    хэн ньч ялсан гэлээ манайд бол ашиггүй дээ. тэднээс хүлээх юм гэж байхгүй. өөрсдөө л хичээх хэрэгтэй.