БНАСАУ-д олон нийтийн газар тамхи татахыг хоригложээ

БНАСАУ-ын Ардын дээд хурал ард иргэдийг эрүүл амьдрах орчноор хангахын тулд олон нийтийн зарим газарт тамхи татахыг хориглох шийдвэрийг танилцууллаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.
“Тамхи татахыг хориглох тухай хууль нь БНАСАУ-ын иргэдийн амь нас, эрүүл мэндийг тамхины үйлдвэрлэл, худалдааны хяналтыг чангатгах замаар хамгаалахыг зорьж байгаа юм” гэж “KCNA” агентлаг хууль тогтоох байгууллагын мэдэгдлийг уламжилсан байна. Баримт бичигт тусгаснаар, улс төрийн, үзэл суртлын боловсролын төвүүд, театр, кинотеатр, анагаах ухааны болон олон нийтийн эрүүл мэндийн байгууламжуудад тамхи татахыг хоригложээ.
БНАСАУ-д тамхины хэрэглээ өндөр байдаг бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, 2013 оны байдлаар эрэгтэйчүүдийн 43.9 хувь нь тамхи татдаг байна.
Дэвсгэр мэдээлэл: Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийхээр 2019 онд Ханой хотыг зорих үедээ Хятадын өмнөд нутгийн Наньнин хотын төмөр замын буудалд зогсон тамхилж байсан билээ.



