Г.Ариунбаатар Европт хийхээр төлөвлөсөн тоглолтоо монголчууддаа хүргэнэ

Social pop
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/10359170_1618304255086192_1837964155224643599_n-2020-11-06-174846-1642695711.jpeg

Чингис хааны одонд дуучин Г.Ариунбаатар энэ сарын 26-28 нд “Би Монгол” нэртэй тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж.

legacy:upload/images/ni/2020/11/06/123435385_2735668490016424_3459104017419116810_o-174836-954264574.png

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “"Монголын суу билигт хөгжимийн зохиолчдийн бүтээлийг Дэлхийд сонсгоно" гэж есөн жилийн өмнө найзуудтайгаа эхлүүлсэн "Мөрөөдлийн" төсөл минь бага багаар амжилт авчирсаар л байгаа. Бид ч зорилгоосоо ухраагүй ээ. Заавал хүрнэ. Энэ жилийн миний Ази, Америк, Европд тоглогдох байсан концерт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор бүгд хойшлогдож, харин эх орондоо энэхүү концертоо тоглохоор боллоо” хэмээн бичжээ.

Тэрбээр өмнө нь "Монгол Сонгодог" нэртэй тоглолтуудаа өргөн барьж байсан. Тэгвэл энэ удаа "Би Монгол" нэртэй тоглолт нь түүний бие даасан дөрөв дэх уран бүтээлийн тоглолт болж байна.