ЭМЯ: Хилийн цаана хяналт хийгдэхгүй байна

Нийгэм
admin
Унших: 1 мин 6 сек
10
legacy:resources/images/news/8-2020-11-09-112446-1308924612.jpeg

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д. Нямхүү: "11 сарын 6-аас 11 сарын 8 хүртэлх сүүлийн гурав хоногт 1816 хүний сорьцод шинжилгээ хийлээ. 12 хүнээс халдвар илэрлээ. 

Аравдугаар сарын  19-нд Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээ

Аравдугаар сарын  20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээ

Арваннэгдүгээр сарын  7-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэн, жолоочийн шинжилгээ

Арваннэгдүгээр сарын 9-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн Беларус улсын болон Монгол улсын иргэн хоёр жолоочийн шинжилгээ

Аравдугаар сарын  17, 18-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн гурван Монгол улсын иргэн жолоочийн давтан шинжилгээ

Үүрэг гүйцэтгэж ажилласан 118 эмч ажилтны шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.  Өмнө нь халдвар илэрсэн сувилагчын хамтран ажиллаж байсан 5 эмч ажилтанд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй байна.Тандалтын зорилгоор 7 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй. Монгол жолоочид Улаан-Үдээс олон компани дамжин ирдэг учир халдвар дамжих эрсдэлтэй байна. Хилийн цаана ямар нэг хяналт хийгдэхгүй байгаа нь манай улсад эрсдэл бий болгож байна.

Дөрвөн хүн эдгэж дараагийн шатад шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 368 боллоо. Эдгэрсэн 317 хүн байна. Эмчилгээнд байгаа 49 хүний нэгийнх нь биеийн байдал хүнд, долоо нь хүндэвтэр, 41 хүн хөнгөн байна" гэлээ. Түүнчлэн дэлхий дахинд 50 сая гаруй хүн коровирусын халдвар авсан байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2020/11/10

    Д.Нямхүү захирлаар уламжлан ЭМЯ-нд Монголын Тархвар судлалын завлах эмчийн хувьд Хамгийн чухал шийдвэр гаргах цаг тулсныг та бүхэн ойлгоо ҮҮргийн онгоцоор иргэд татан авахыг Нэн даруй Зогсоо28000-аад Монголчуудыг татан авсан Одоо Арай дэндлээ Та бүхэн бүтэн жил ажиллаа Одоо түрүүч нь халдьар авсан байхад Голомтод ажилаж буй эмч эмнэлгийн ажилтнаа Өвчлүүлэхгүй авч үлдэх хэрэгтэй учир Одоо аль ч улсаас иргэд авахаа Шууд зогсоож 368-ыгаа л Голомтын уцсийн буюу Гүйцэтгэлийн Хяналтхийж Зөөвөрлөгдөж ирэх голомтыг тасал,Дахин хөл хорио чангатгаж 12 сарын 18-наас сурагчдын амралт эхлэхтэй зэрэгцэ бүтэн жил Зөөьөрлөгчдийг эмчилсэн эмнэлгийн ажилчдаа хянаж сувтллах хэрэгтэй ОБГ-ын хурал д та нөхөд шийдьэр гаргаж Таьтан авалт Зогсоохыг ЭМЯ- наас Шууд Голомтод ажиллах эмч нарыг хянах зайлшгүй Шаарпдлага үүссэн тул гнэ Татаж авахаа Үууд зогсооё?