Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ШӨХТГ-аас зах, худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргүүлжээ
00

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зах, худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд зах, худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй газрууд НӨАТ-ын баримт өгөхгүй байна гэсэн гомдол иргэдээс ирж буй тул НӨАТ-ын баримт өгөх тогтолцоонд шилжүүлэх ажлын захион байгуулахыг дурдсан байна. Түүнчлэн тодорхой үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол хуулийн дагуу хариуцлага ногдуулна гэжээ.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Татварын байгууллагатай хамтран хяналт хийж, шат дараалсан арга хэмжээг авч эхэлнэ. Баримтжуулж баталгаажуулсан гомдол ирвэл арга хэмжээ авна” гэв.



