13 настай охин гарцаар гарч байх үедээ машинд мөргүүлж амиа алдлаа

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:resources/images/news/5-2020-10-03-180428-335149943-2020-11-13-112427-1721232077.jpeg

Өнөөдөр /2020.11.10/-ны өдөр, өглөөний 7:20 цагийн үед СХД-ийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota prius маркийн автомашины жолооч  Л нь явган зорчигч 13 настай эмэгтэй  хүүхдийг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Жолооч та явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас  анхааруулж байна.

legacy:upload/images/ni/2020/11/10/124572094_1876323879175026_1205096953738773572_o-114128-144912114.jpeg

Зургийн тайлбар: Ослын дараах машины дүр зураг 

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол

    Хууль сул байна, жолооны курсуудын сургалтын талаар хэлэх ч үг алга даа. Жолооны үнэмлэх дээр жолооны курсийнх нь нэрийг давхар бич. зөрчил гаргасан л бол давхар шийтгэ, Хуулийг чангал, хүний амь сүйдсэн л бол санамсаргүй гэдэг зүйлчлэлийг хая.

  • З
    зочин

    Хотынхон уралдаж байгаа юм шиг л явдаг ш дээ.Хуулийг нь чангатгах хэрэгтэй.