Улсын онцгой комисс хуралдана

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/онцгой-2020-11-10-123804-159072395.jpeg

Улсын онцгой комисс өнөөдөр /2020.11.10/ 14.00 цагт хуралдахаар товлосон байна. Хуралдаанаар зарим боомтыг хаах эсэх, боомтуудад ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох юм.

Тухайлбал, Сэлэнгэд ажилласан Онцгой комиссын гишүүдээс Алтанбулагийн боомтыг түр хугацаанд хаах саналыг УОК-д хүргүүлж, улмаар зайлшгүй шаардлагатай ачаа тээврийг төмөр замаар дамжуулан авах зохион байгуулалтын саналаа аймгийн онцгой комиссоос УОК-д хүргүүлснийг хэлэлцэх аж.