Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцалжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/MPA-PHOTO-2019-12-3927-scaled-2020-11-11-103010-89198386.jpeg

БНСУ-руу энэ сарын 12,13-ны өдрүүдэд  нисэх хуваарьтай  байсан тусгай үүргийн онгоцны нислэлийг цуцалсан байна. Улсын Онцгой комиссоос ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус арга хэмжээг авчээ.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг түр хойшлуулах чиглэлийг Улсын Онцгой комиссоос БНСУ-д суух элчин сайдын яаманд хүргүүлсэн байна. Үүний дагуу БНСУ-д суугаа элчин сайдын яамны консулын хэлтсээс иргэдэд дараагийн нислэгийн хуваарь гарах хүртэл тэвчээртэй байхыг сануулжээ.