Рассел Вестбрүүк Хьюстэн Рокетсыг орхимоор байгаагаа мэдэгдлээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/111-2020-11-12-092622-1226424032.jpeg

Хьюстэн Рокетс багийг од тоглогч Рассел Вестбрүүк багаа орхимоор байгаагаа мэдэгдлээ. Тэрээр замналынхаа 11 жилийг Оклахома Сити Тандер багтай өнгөрүүлсэн боловч өнгөрсөн жилээс эхлэн Хьюстэн Рокетс багтай гэрээ байгуулсан. Өнгөрсөн улиралд тэрбээр нэг тоглолтод 27.2 оноо дунджилсан ба энэ нь Оклахома Сити Тандерт өнгөрүүлсэн сүүлийн хоёр улирлын дунджаас 3 оноогоор өссөн. Харин Рокетстэй өнгөрүүлсэн улиралд 7 оновчтой дамжуулалт дунджилсан ба энэ нь Оклахома Сити Тандерт өнгөрүүлсэн сүүлийн хоёр улирлын дунджаас 3 дамжуулалтаар багасжээ.