Д.Нямхүү: Вируснууд ярилцаж байгаа, бид уймрах ёсгүй

Social pop
adminУнших: 1 мин
00
legacy:resources/images/news/Caббббpture-2020-11-12-100706-265778415.jpeg

Өчигдөр буюу 11-ний өдөр 15:00 цагт ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү сэтгүүлчдэд хандаж мэдээлэл өгөх үедээ коронавирусний тухай тун өвөрмөцөөр тайлбарлаж, жишээ татсан юм. Тухайлбал,

- коронавирус яг бидэн шиг ухаантай,

- ялагдахгүй байна,

- вируснууд биднийг харж байгаа,

- хоорондоо цуглаад ярилцаж байна гэх мэтээр өгүүлсэн.

Бид түүний богино яриаг дүрсжүүллээ. Д.Нямхүү захирал үүнийгээ шоглосон яриа гэдгийг ч энэ бичлэгт дурдсан нь бий.

Дэвсгэр мэдээлэл:

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд стресстэхгүй байж, дархлаагаа дэмжих арга хэмжээг нэрлэдэг. Үүний тулд хөгжилтэй яриа, бичлэг үзэж ч болох юм.

Мөн гараа тогтмол савандаж угаах, амны хаалтаа зүүх, гэрээс гарахгүй байж бэлэн байдлын дэглэмийг баримтлах зэргээр өөрийгөө болон гэр бүлээ, бусдыг цар тахлаас хамгаалаарай.