644 сорьцод шинжилгээ хийхэд 24 хүнд коронавирус илэрлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/333-2020-11-12-111508-2021083046.jpeg

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа. 

Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 11-нд нийтдээ 644 хүн шинжилгээ хийсэн байна. Ингэхэд 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Иргэн Д-гийн дам хавьтлын 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй" гэв. Мөн сайн дураар шинжилгээ өгсөн 40 хүн, тандалтын зорилгоор цуглуулсан 42 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.  Нийт 406 тохиолдол илэрсэн ба 317 хүн эдгэрсэн байна. ХӨСҮТ-д 84 батлагдсан тохиолдол байна. Хоёр хүний биеийн байдал хүнд, 10 хүний биеийн байдал хүндэвтэр, 72 хүний биеийн байдал хөнгөн байна.