КОВИД-19: Яахаа мэдэхээ байсан урлагийнхан

Нийгэм
admin
Унших: 6 мин 11 сек
390
legacy:resources/images/news/124378830_375926053825423_7363814170898063779_n-2020-11-12-140138-363651017.jpeg

Манай улс дотооддоо корона вирусийн халдварыг тархааж, одоогоор батлагдсан тохиолдол 406-д хүрээд байна. Энэ сарын 10-ны өдөр тээврийн жолооч Д гээс вирус илэрч, түүний хавьтлын таван хүн халдсан болох нь тогтоогдлоо. Эдгээр иргэн нь олон нийтийн газраар явж, урлаг соёлын тоглолт хүртэл үзсэн өгүүлэмжтэй. Тиймээс манай улс анх удаа хоёрдугаар зэргийн бүх нийтийн хатуу хөл хорионд шилжээд байна.

Уг нь өнгөрсөн гуравдугаар сард манай улсад анх удаа корона вирусийн халдвар бүртгэгдэж, хөл хорио тогтоогоод байсан ч дотооддоо тархаагүй учраас хөл хориог аажмаар цуцалж, долдугаар сарын 15 гэхэд бүх үзвэр үйлчилгээний газрууд үүдээ нээсэн. Үүнээс хойш цөөнгүй кино нээлтээ хийж, мэргэжлийн урлагийн байгууллагууд ч үзэгчээр дүүрэн үзвэрээ толилуулсан. Мөн цөөн биш хамтлаг, дуучид тоглолтоо хийж, халаасаа цэнэглээд авсан билээ.

Эдгээр тоглолтоос UB palace-д болсон дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” тоглолт олны анхаарлын төвд байна. Уг тоглолтыг үзсэн хүмүүс дор бүрнээ айдастай, дуучин гэр бүлийнхэнтэй ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Увс аймагт хөл хорио тогтоосон, тоглолтын хөтлөгч Өмнөговь аймагт тусгаарлагдсан байдалтай байна. Учир нь, тус тоглолтыг халдвартай иргэн, эхнэр, дүүгийнхээ хамт үзэж, дуучинтай хамт зургаа авахуулсан гэх мэдээлэл бий.

Урлаг соёлын тоглолт олныг хамруулж, цуглуулдаг. Тийм ч учраас өндөр эрсдэлтэй. Гэвч үүнийг тооцохгүй, дотооддоо “хэцүү нэрийг” алдаагүйдээ цээжээ дэлдэн тоглолт зохион байгуулсан уран бүтээлчдэд ч буруу өгөх аргагүй. Тэд уран бүтээлээ зарж амьдардаг. Хэдэн сар хөл хорионд байсан иргэд ч урлагаар цангасан нь энэ хугацаанд болсон тоглолт бүрийн заал дүүрэн байснаас харагдана...

20 гаруй хоногийн турш дүүрэн үзэгчтэй зааланд заларсан “Анна Каренина”-г 16 мянган хүн үзсэн, сонгодог жүжиг “Фауст”-ыг гурван хоног тоглоход заал дүүрч, дахин нэг удаа үзэгчдийн хүсэлтээр тоглосон. “Хархан нүдэн” тоглолтыг хөдөө орон нутгаас автобус, автобус хүн ирж үзсэн ч сураг дуулсан... “Single ladies” уран сайхны кино ч дүүрэн үзэгчидтэй байсаар кино театрын дэлгэцнээс буусан талаар продюсер нь “гайхуулан” ярьсан билээ.

Тэгвэл одоо тоглолтын товоо зарласан ч яахаа мэдэхгүй, УОК-ийн шийдвэрийг хүлээж, арай ч тоглолтоо цуцалж чадахгүй байгаа уран бүтээлчдийг нэрлэж байна.

Б.Алтанжаргалтай байх байсан Баасан гаригийн мэнд...

legacy:upload/images/ni/2020/11/12/123868455_2489763597983303_2855930030655944016_o-135427-500548652.jpeg

Ардын дууг аргадаж дуулдаг гэх дуучин Б.Алтанжаргал өнөөдөр, маргааш хоёр өдөр тоглолтоо товлоод байв. Баасан гарагийг дуучин Б.Алтанжаргалын “Тэнгэрийн салхи”-аар салхилж өнгөрүүлнэ хэмээн төлөвлөсөн үзэгч олон байсан биз ээ. Тэгвэл уг тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Дуучин өөрийн фэйсбүүкдээ өчигдөр “Маш тааруу мэдээтэй өглөө байна. Улсын Онцгой Комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн тогтоолын дагуу бүх сургууль цэцэрлэг, үзвэр үйлчилгээг зогсоосон тул 12,13-ны өдрийн “Тэнгэрийн салхи” тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна. Бид үзэгч сонсогч та бүхэндээ зориулан маш сайхан, уран тансаг ардын дууны нэгэн үдшийг өгөхөөр бүхий л хүч чадлаа дайчлан чармайн бэлдэж байсан боловч энэхүү үнэхээр давагдашгүй онцгой нөхцөл байдлаас болж тоглолт маань хойшлогдохоор болсон нь тун харамсалтай байна. Гэсэн хэдий ч юуны өмнө ЭРҮҮЛ байх нь хамгаас эрхэм үнэтэй тул та бүхэн минь хайртай бүхнийхээ төлөө МАСКАА зүүж, аюулт өвчнөөс сэргийлээрэй! Удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдэл хийсэн билээ.

Маргааш “хип хоп”-оор эргэн дурсах байлаа

legacy:upload/images/ni/2020/11/12/124251557_4533583190049208_290999834484146728_n-135552-1326338672.jpeg

 “2000’s” тоглолт энэ сарын 13-нд буюу маргааш болох байлаа. Ice Top, digital, Сүнс, Салхи хамтлаг, Freezone, Guys хамтлагийн төлөөлөл, DJ OG нар Crocus event hall-д бут авах байсан юм.

Монголд хип хоп урсгал орж ирсэн эхэн үеийг эргэн дурсах уг тоглолт 30-40 насныханд хүлээлт үүсгээд байсан билээ.

Д.Отгонжаргалын онцгой зар, “Камертон” хамтлагийн нууцхан зар

legacy:upload/images/ni/2020/11/12/122531222_2662263437418647_3981729909685822726_n-135611-1213136331.jpeg

Харин нөгөөдөр буюу энэ сарын 14-нд сонгодог урлагаар сонор мялаахаар зэхэж байсан дуучин Д.Отгонжаргалын “Хун галуу” тоглолт “Улаанбаатар палас”-т зарлагдаад байв. Сонгодог урлагийг таниулж, хоолойн цараагаараа олныг байлдан дагуулдаг дуучны тоглолтын тов олон хүнд онцгой зар болон түгсэн биз ээ.

Монголын анхны хөвгүүдийн хамтлагийн нэг Камертон энэ жил 25 нас хүрч байгаа. Тус хамтлаг байгуулагдсан цагаасаа тасралтгүй уран бүтээл туурвиж буй. Тус хамтлагийн ээлжит тоглолтын тов “нууцхан” гараад байсан юм.  Тэд энэ сарын 14-нд Зайсан Хилл-д үзэгчидтэйгээ уулзахаар бэлтгэлээ.

“Together” орон нутагт тоглох байсан ч билетээ буцаалаа

legacy:upload/images/ni/2020/11/12/118916572_2940520679385849_6786323864005101598_o-135627-856977236.jpeg

Поп дива дуучин С.Наран, Б.Баярцэцэг нар тоглолтоо нийслэлчүүдэд хүргээд орон нутагт тоглохоор товлоод байсан юм.

·         11 сарын 13нд Дархан хотын “Залуучууд” театр 19н цагаас

·         11 сарын14нд Эрдэнэт хотын “Уурхайчин соёлын ордон” 19н цагаас

·         11 сарын 15нд Сүхбаатар хотын “Сэлэнгийн Долгио чуулга”17н цагаас

·         11 сарын 16 Мөрөн хотын “50’100’ event hall” 19н цагт тус тус тоглохоор боллоо.

Тоглолтынхоо зарыг тарааж, билетээ борлуулаад байсан ч буцаалт хийхээс өөр аргагүйд хүрсэн дуучид маань “УОК-ийн яаралтай шийдвэрийн дагуу Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Мөрөн хотуудын тоглолт хүчингүй болж байна. Удахгүй сайхан цаг ирэхээр уулзацгаан аа. Та бүхэн маань сонор сэрэмжтэй байж, өөрийнхөө болон бусдын төлөө гараа ариутгаж, маскаа зүүж хамгаалаарай. Бидний хэсэг уран уран бүтээлчдийг дэмжиж хүлээж байсан та бүхэндээ маш их талархаж байна” гэх мэдэгдлийг сошиал сүлжээгээр дамжуулан хийлээ.

“Алтан гадас” одон Укагийн анхны тоглолт товлогдоод байлаа

legacy:upload/images/ni/2020/11/12/124619717_3373409772749317_4867768155093839684_o-135643-1891283368.jpeg

Төрсөн өдрөөрөө “Алтан гадас” одон хүртэж хайртай үзэгчдээ баярлуулсан дуучин Ука анхны тоглолтоо өөрийн дууны "DO IT" нэрээр нэрийдэж, энэ сарын 20-нд Буянт-Ухаа спорт цогцолборт 18 цагаас товлоод байв. Тэрбээр тоглолтынхоо талаар ярихдаа “Цар тахлын үед зүгээр нэг тоглолтоо зохион байгуулж болохгүй, үзэгчдийг асрах хүмүүс хэрэгтэй болсон. Үүнд 200 гаруй залуус ажиллана” хэмээн ярьж байсан.

Гэвч анхны тоглолтынхоо товыг цуцлах л болж дээ, цаг хугацаа нь биш байсан бололтой.

Дуучин маань фэйсбүүкээрээ дамжуулан “Дэлхий нийтийг цочроосон Ковид-19 цар тахал дотоодод алдагдсан харамсалтай тохиолдол бүртгэгдэж улс орон даяар олон нийтийг хамарсан үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаагийн улмаас дуучин Укагийн “Do it” тоглолт хойшлохоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрлээ. Цар тахлын энэхүү хүнд үед Монгол Улсын Засгийн Газар, Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах шуурхай арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаад дуучин Ука болон үзэгч, сонсогч, дэмжигчдийнх нь өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Та бүхэн минь айж сандралгүй, сэтгэл санааны хувьд тайван байж, эрүүл мэндээ анхаарч байгаарай. Дуучин Ука болон тоглолтын зохион байгуулалтын баг “Do it” тоглолтын бэлтгэл ажлыг 100% хангаад байсан билээ. Тун удалгүй бид тоглолтоороо сэтгэл догдлон уулзана гэдэгтээ итгэлтэй байна. Тиймээс таны худалдан авсан тасалбар хүчинтэй хэвээр байх болохыг үүгээр хариуцлагатай мэдэгдэж байна. Бид цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тухай бүрд мэдэгдэл хийх болно. Үргэлж хамтдаа байдаг үнэнч үзэгч, сонсогч та бүхэндээ баярлалаа. Бид хамтдаа, DO IT” хэмээн мэдэгдэл хийлээ.

Дэлхий дуучин европт зарласан тоглолтоо монголчуудад хүргэх гэж байсан юм

legacy:upload/images/ni/2020/11/12/124441628_2780267322233445_3041598771587538298_o-135721-526267628.jpeg

Дэлхийн дуучин хэмээн нэрлэгддэг “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар европын орнуудад хийхээр төлөвлөсөн тоглолтоо Монголын үзэгчиддээ хийхээр шийдээд байв. Тэрбээр тоглолтын товоо “Corporate”-д энэ сарын 26, 27, 28 хэмээн товлоод байсан. Тэр ч бүү хэл анхны тохиолдол батлагдсан өглөө тоглолтынхоо хэвлэлийн хурал зарлаад байснаа цуцалсан. Энэ талаараа фэйсбүүкдээ “Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Хурал маань тодорхойгүй шалтгаанаар хойшилж байна! Эрхэм сэтгүүлчид, ТВ, Сайт-ууд та бүхнээс хүлцэл өчье” гэсэн байв. Гэхдээ тоглолтоо албан ёсоор цуцлаагүй байна.

Ховор хүмүүс “Хотын хүүхнүүд”-ийг товлоод байв

legacy:upload/images/ni/2020/11/12/123482147_10157801611229226_1108523469587362706_n-135736-1982708834.jpeg

“Чингис хаан” зочид буудалд энэ сарын 27-нд нэгэн ховор хүмүүсийн тоглолт товлогдоод байсан. Дуучин Х.Оюунбилэг төрсөн өдрөө үзэгчидтэйгээ тэмдэглэхээр зар тараасан байв. Түүний тоглолтын чимэг нь дуучин Б.Ангирмаа. Тоглолтод “Чамайг тоссон зам”, “Эгэл биш инээд”, Б.Ангирмаагийн “Чиний харцанд”, “Миний дуу”, “Чагная” гэх мэт олны хайртай аялгуу сайхан дуунууд эгшиглэх байсан билээ.

Хуваалцах:390

СЭТГЭГДЭЛ (39)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2020/11/15

    Монголд урлаг соёл спортын наадам, сургалт зөвлөгөөн, семинар, хэлэлцүүлэг бүр дэндлээ. Энэ улс хаашаа яваад байнаа.

  • З
    зочин2020/11/15

    Ниргэсэн хойно нь хашгирав гэж юм болж байна даа. Ямар зүрх зоригтойгоор тоглолт зохион байгуулдаг байна. Манай улсад асуудал байсан хэнэггүй, дуулгаваргүй байдал, маскаа зүүгээрэй гээд л хэлээд л байсан. Европ, Америкт 2 дахь гэж телевиз хэвлэл мэдээллээр үгүй мөн их ярьж байсан даа. Эцэст нь юу болов

  • И
    Иргэн2020/11/14

    Урлагийнхан гэж будмалууд хүний халаас ухаж мөнгө олж амьдарч яваа новшнуудаас болж л энэ өвчин тарлаа шүү

  • З
    Зочин2020/11/14

    Тийм шүү

  • З
    Зочин2020/11/13

    Урлагийнхан гэж нутгаа дуулагчид эсвэл марзангууд л биз дээ чааваас

  • З
    Зочин2020/11/13

    Зүгээр олсон мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглох гэж

  • З
    Зочин2020/11/13

    Tiimee

  • З
    Зочин2020/11/13

    baliar urlagiihan aimar muuhai hel amtai aimar

  • З
    Зочин2020/11/13

    yavj barilga barihguyu

  • З
    Зочин2020/11/13

    Porono taraagch nar

  • З
    Зочин2020/11/13

    zaaa tuwug baigaa da

  • С
    сёсёс2020/11/13

    шуналийн гай урлагийнхан

  • З
    Зочин2020/11/13

    Нохой 7

  • Б
    бчахыбөэг2020/11/13

    аль 10-20жилийн өмнөх дуунуудыг хэн сонсхов дээ

  • З
    Зочин2020/11/13

    Oligtoi guulah bish kkkk

  • Г
    Ганбаа2020/11/13

    Урлагийн арга хэмжээнүүдийг зөвшөөрдөг угаасаа буруу байсан. Зай бариулж суулгаж тоглолт үзүүлж ёстой харагдаарай. Ер нь бол тэд баялаг бүтээгч биш, сүртэй татвар төлдөгч биш. Хувийн эрх ашиг нь жаахан хөндөгдөнө л биз нийтийн эрх ашгийн өмнө тэр юу ч билээ.

  • U
    Uka zail2020/11/13

    Uka zail

  • З
    Зочин2020/11/13

    Amar hyalbar argaar mungu oloh gesen duuchid odoo bolih heregtei suuliin ued zaluuchuud ajil hiij buteehees zugtaj duuchin boloh ni olshirch bn tur zasagch bas anhaarah heregtei hudulmurluj bj olson mungu hamgiin az jargal ugdug shuu

  • H
    Hmmmmm2020/11/13

    Shit юуун концерт вээээ? Ариунбаагаас бусад нь дуучид юмуу ёстой хуцвааааа. Мөнгө хөөсөн бас хайсан дуучинцарууд shit.

  • З
    Зочин2020/11/13

    Жаргалсайхан, Чулуунхүү,, Батбаяр Сараа, Ариунаа, Вандан Дуламсүрэн нар одоо хашгирч орилхоо боль. Залуучуудын дунд орж орилхоо боль ардын жүжигчдийн хэмжээнд дуулж чадахгүй байна шүүдээ хирээ мэд

  • З
    Зочин2020/11/13

    Дөрвөн мөч толгойгоо ажиллуулж амьдарч сур.

  • Э
    Эх орон2020/11/13

    Зайлцгаа мөнгөний боолууд

  • З
    Зочин2020/11/13

    Zuvhun uuriin oloh mungunii tuluu l sanaa n zovj baigaagaas uur busad zuild ogt setgel gargahgui hundii hongionuud

  • Z
    zochin2020/11/13

    Olz haisan orkuud, Niigemiin sain saihanii tuluu yu ch hiidgui duuchin ,buh 2 zailj uz. Ariunbaatar, Otgonjargal 2 oos busad n bol duuchin gehed hetsuu hetsuu.Saya neg ul medeh huduunii nuhur UB t huduuniihniig duudaj avchraad corona taraachlaa.Ene eej mori huuhen 3 aa hujaa ayan deer uilagnasan yumnuud odoo booimoor yum.Delhiin songodog ruu zutgeech, Esvel Hu shig mongol ulamjlalaa baruu tai holbood shine yum hiildee.Heden zuun Javhlan Bayasgalanguud garch gudmaa tseverle..

  • З
    Зочин2020/11/13

    Авьяастай нь ховор юм даа. The hu шиг биш бол тайзан дээр бүү гар.

    • З
      З2020/11/13

      Ариунбаатар Отгонжаргал 2 оос ч бусад нь дуучин гэхэд бэрх юм даа. Алтанжаргал бас болж байна. Бусад нь хэрэггүй дээ

  • З
    Зочин2020/11/12

    Үзэхгүй л бвал тэд хэн ч биш болно үзээд хэрэгүйэ

  • U
    Ulsdaa 20 jil tatvar tulj bgaa bayalag buteegch2020/11/12

    Neg l ih tengeriin amitad bdag. Ard tumengui bol ta nar hen yum be? Uursdiiguu Od gd duviilgusun teneguud. Yadaj 50 saya hun amtai ulsad bsan bol Od geye! Niigemd hiisen ur uguuchtei ajil tui ch bhgui... togloltiinhoo orlogiin yadaj 10%-iig emzeg davhargiinhand ugch bsan honshoortoi Od Odoncor bdag yumuu??? Tenger hashraaj bgaan ta nariig

  • З
    Зочин2020/11/12

    Гудамж цэвэрлэ, хавар хөдөө явж хүнсний ногоо тарь, мал хариул, барилга барилц, зам тавилц. Ажил зөндөө. Дуучид, ламтай ижил. Хувалзнууд.

  • З
    Зочин2020/11/12

    LALRUDIG ORKUD UZDEG

  • I
    Irge.n2020/11/12

    Tur zasgiin shiidveriig eserguutsvel yadgiig haraa biz shine jil gej hutsaad baisan ta nartai manatai

  • M
    Mngl2020/11/12

    Chadvargui niigemd buteesen yumgui urlagiinhaniig demjdeg hair an mongo, stag zag. Orkuudaa

  • Б
    буд2020/11/12

    энэ урлагиин хэдэн пиздаа нар тоглолтгүй бол турж үхлээ юү гай тарьсан новшнууд

  • Б
    б2020/11/12

    Юун эд нартай манатай байхад юугаа бичээд байгаа юм бэ? Эхнээсээ нэг халдвартай орк нь нөгөө оркийнхоо тоглолтыг үзээд бөөн гай болоод байгаа юм биш үү.

  • Z
    zochin2020/11/12

    Niigem Ediin zasagt tus nemergui Urlag Sportiin balai yumnuud...

  • З
    Зочин2020/11/12

    Муусайн будмал дуучидаас болж корно халдварлаж бана та нар нийгэмд юу бүтээж байгаа юм бэ Муусайн юмнуудаас болж байна концертын будмал өөрсдигөө од гээд бодсон новшнуудыг бүү үз биеэ тоож ам барих мэрэгжилтэй будмалууд шүү дээ

    • З
      Зочин2020/11/12

      Чам шиг муу хөдөөний орк зохиолын дуугаа сонсоод явж байвал яг таарна

  • З
    Зочин2020/11/12

    urlagiinhanaas l bolj bgaan

  • З
    ЗОЧИН2020/11/12

    ГЭРТЭЭ НЭГ ХЭСЭГТЭЭ АМАРЦГААДАА.