Энэ сарын 17 хүртэл чартер нислэг үйлдэхгүй

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргагаад байсан. Энэ дагаа 11 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар, 11 сарын 6-нд Алматы-Улаанбаатар чиглэлд чартер нислэг үйлдсэн байсан.
Гэвч энэ сарын 10-ны өдөр тээврийн жолооч Д болон түүний эхнэрээс коронавирус илэрч, дотоодод халдвар тархсан. Тиймээс манай улс анх удаа хоёрдугаар зэргийн бүх нийтийн хатуу хөл хорионд шилжээд байгаа. Үүнтэй уялдуулаад УОК-оос энэ сарын 17 хүртэл чартер нислэгийг зогсоолоо.
Энэ хугацаанд 11 сарын 11-нд Токио-Улаанбаатар, 11 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар, 11 сарын 13-нд Сөүл-Улаанбаатар-ын нислэг цуцлагдаж байна.
11 дүгээр сарын 17 ноос хойш хийхээр төлөвлөөд буй нислэгүүд:
11 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
11 сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар
11 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
11 сарын 25-нд Токио-Улаанбаатар
11 сарын 27 Сөүл-Улаанбаатар



