Коронавирусний халдварын тохиолдол 8-аар нэмэгдэж 424 боллоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/DSC_4245-2020-11-15-173803-1903204506.jpeg

Эрүүл мэндийн яамнаас 17:00 ээлжит мэдээлэл хийлээ. 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш халдварын тохиолдол 8-аар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 424 боллоо. Тодруулбал,

Ачаа тээврийн жолоочийн хавьтал хоёр хүнээс,

Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс дөрвөн тохиолдол,

Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүнээс,

ХӨСҮТ-ийн нэг эмчээс халдвар илэрлээ.

 Ингэснээр гадаад орноос зөөвөрлөгдсөн тохиолдол таваар нэмэгдэж 404, ачаа тээврийн жолоочийн голомтот халдвар 9, ХӨСҮТ-ийн эмч ажилчдын дундах халдвар 8 боллоо. Сэлэнгийн халдвар 17:00 цагийн байдлаар нэмэгдээгүй байна.