ФОТО: Чэлленжид нэгдсэн олны танил эрхмүүд #HowMuchHaveYouChanged

Social pop
adminУнших: 2 мин 25 сек
00
legacy:resources/images/news/125195745_283356966383158_6458477130758116749_n-2020-11-16-010216-741273004.jpeg

Саяхан 20 нас давалгаа /challenge/ олон хүнийг хамарч цэл залуу насаа эргэн дурсах боломж олгосон билээ. Тэгвэл энэ удаа бага насныхаа ховор зургуудыг дэлгэх #howmuchhaveyouchangedchallenge буюу чи хэр их өөрчлөгдсөн бэ хэмээх давалгаа цахим сүлжээнд дэлгэрч байна. Энэхүү сонирхолтой давалгаанд нэгдсэн олны танил эрхмүүдийн хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа харцгаая.

Бэлтгэсэн: С.Хонгорзул

legacy:resources/images/photo_content/124618598_1627536734121734_8801750384173120527_o-2020-11-16-011535-717743259.jpeg

"Эмоци” продакшны жүжигчин МУСТА О.Тэмүүжин

legacy:resources/images/photo_content/125350186_1672860876225584_8044552556906847373_n-2020-11-16-011858-660472698.jpeg

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г. Мэнд-Ооёо. “Тавтайдаа сумын төв рүү морьтой давхиж ирээд патиардуулчихжээ. 16-тай оюутан болоод халимаг тавьж зангиа зүүж гангарав. Нэгэн жаран өнгөрөхөд бага нас үлгэр домог мэт алсарч, харин гэрэл зураг өнөөдөртэй уулзуулав”.

legacy:resources/images/photo_content/125191170_1501876460001969_2866864846697383254_o-2020-11-16-012111-1639494227.jpeg

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Л.Болдбаатар. "Хоцрох гэж байдаг шүү, зураг маань жаахан муу ч энэ "дуучин" байсан үeдээ би хайртай".

legacy:resources/images/photo_content/125765910_1627532844122123_8150058655014687384_o-2020-11-16-012343-1253743539.jpeg

Бяцхан дуучин Энжи. Хоёр болон найман настай байх үеийн зургуудаа харьцуулан дэлгэжээ.

legacy:resources/images/photo_content/125527454_1627532647455476_8036224608922690357_o-2020-11-16-012739-1821416285.jpeg

“Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Б.Баттулга.

legacy:resources/images/photo_content/124556654_1334015306939398_6329947732881403718_n-2020-11-16-013128-399618455.png

Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар. “Оройтсон ч гэсэн одоогийн зургаа бага насныхтайгаа харьцуулдаг давалгаанд нэгдлээ”.

legacy:resources/images/photo_content/125540854_1627532850788789_2091767409169233632_o-2020-11-16-013452-1959857772.jpeg

“Мөрөөдлийн театр” хамтлагийн жүжигчин, СТА Баттөмөр. Тэрбээр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод төрж, нутагтаа 10 жилээ төгссөн байна.

legacy:resources/images/photo_content/125839040_3401165280002596_8440792208798710794_n-2020-11-16-013931-68248910.jpeg

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа. Тэрбээр 1964 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд дөрвөн хүүхэдтэй айлын отгон охин болон мэндэлжээ. 1972-1982 онд Нийслэлийн 10 жилийн Нэгдүгээр дунд сургуульд суралцаж ерөнхий боловсрол эзэмшсэн байна.

legacy:resources/images/photo_content/125486799_1627532760788798_5451493019883804480_o-2020-11-16-014218-1592976641.jpeg

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Өлзийхүү ба түүний охин Х.Баярмаа. С.Өлзийхүү 1967 оны арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар хотод нисгэгч Санжаасүрэнгийн ганц охин болон мэндэлжээ.

legacy:resources/images/photo_content/125187925_1627536717455069_6779021645415536235_o-2020-11-16-014440-284267730.jpeg

"Эмоци" гэх продакшны захирал Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Г.Нарансолонго. Тэрбээр 1980 оны 10-р сарын 3-ны өдөр Гансүх хэмээх айлын том охин болж мэндэлсэн. Дунд сургуулиа 84-р сургуульд сурч төгссөн тэрээр багадаа эмч болно гэж мөрөөддөг байжээ.

legacy:resources/images/photo_content/125474588_1627532654122142_43234897533850329_n-2020-11-16-014911-35596495.jpeg

Шинэ үе” продакшны жүжигчин А.Энхжин. Түүний бага насны дурсамж Дорнод аймагтай салшгүй холбоотой аж.

legacy:resources/images/photo_content/125073364_287659825869265_19302871874495956_n-2020-11-16-015324-1425270240.jpeg

Дуучин С.Сэрчмаа. Тэрбээр 1982 онд Улаанбаатар хотноо Самбуугийн гэр бүлд мэндэлсэн бөгөөд бага нас нь 4 дүгээр хороололд өнгөрчээ.

legacy:resources/images/photo_content/125226352_1295358760803531_8353937932397455118_n-2020-11-16-015551-1614772178.jpeg

Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар жүдоч Х.Цагаанбаатар. Тэрбээр 1984 оны 3 сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Аварга Биеийн Тамирын Дээд Сургуулийг төгссөн. 1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн.

legacy:hereglesen zurag/NewFolder/124822703_1627536724121735_2144749483056869207_o-2020-11-16-015753-86757946.jpeg

Найруулагч жүжигчин Г.Эрдэнэбилэг. “Хөдсөн дээл минь Нэхий дээл болж! Хүндэлдэг залаат малгай минь Хусаж зассан залаат үс болжээ!”

legacy:resources/images/photo_content/124815532_1966802766796015_5955644607602786771_o-2020-11-16-015856-945911177.jpeg

Монгол Улсын Их Хурлын Дэд Дарга Х.Булгантуяа. “Би хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэг давалгаанд нэгдлээ. Ээж тухайн үед үсчний дамжаанд суусан юм шиг байгаа юм. Бид нарын үсийг нээх янз янзаар нэг хэсэг засаж билээ. Гэхдээ би атаман царайтай байгаа биз дээ. Хөдөөнөөс ирээд удаагүй байсан үе тул аргагүй л дээ хэхэ”.

legacy:resources/images/photo_content/125567139_1627532740788800_8102276713925007178_o-2020-11-16-020105-431595533.jpeg

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин, найруулагч Г.Ундармаа. Тэрбээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд эцэг Гончиг, эх Туяа нарын хүүхэд болон төрсөн бөгөөд түүний ээж нь Говь-Алтай аймгийн "Алтай" чуулгын бүжигчин байсан болохоор Ундармаа урлагт дуртай, оролдлоготой нэгэн болж өсчээ.