БНСУ-д халдвар авсан хүний тоо эрс нэмэгдлээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/054dd598-ce5f-4ab2-8a25-38684565504a-2020-11-16-091337-810865868.jpeg

БНСУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо сүүлийн 73 хоногт анх удаа 200 гаруйгаар нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд зайнаас харилцах дүрэм журмын түвшнийг ахиулах талаар хэлэлцэж байна. БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 205 шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 28338-д хүрсэн гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 166 нь дотоодод халдварлажээ.

БНСУ-д өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо долоон хоног дараалан гурван оронтой тоонд хүрсэн байна. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, халдвараар нас барсан хүний тоо дөрвөөр нэмэгдэж, 492-т хүрсэн аж. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь хувийн уулзалт, олон нийтийн газруудтай холбоотой байгаа тул халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг тогтооход хүндрэлтэй байгаа гэнэ.