Nba-ийн улирал 12 сард эхэлж 7 сард өндөрлөнө

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/11111-2020-11-18-164659-158484539.jpeg

Nba-ийн 2019-2020 оны улирал уламжлалт хуваарийн дагуу аравдугаар сарын 23-нд эхэлсэн боловч коронавирусний цар тахлын улмаас энэ оны аравдугаар сарын 12-нд өндөрлөсөн.

Харин ирэх улирлын тоглолтууд ирэх сарын 22-нд эхэлж 2021 оны долоодугаар сард өндөрлөх болохоо зарлажээ. Уламжлал ёсоор багууд 82 тоглолт хийдэг байсан хэдий ч ирэх улиралд нэг баг нийт 72 тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Ташрамд дурдахад цар тахалтай холбогдуулан ирэх улиралд бүх оддын тоглолтыг зохион байгуулахгүй байхаар төлөвлөжээ. Лигийн зүгээс баталсан ирэх улирлын төлөвлөгөө:

Маргааш буюу 11 сарын 19-нд Nba-ийн драфтын өдөр

12 сарын 12-оос 12 сарын 20-нд улирлын өмнөх тоглолтууд

12 сарын 23-аас 3 сарын 5-нд улирлын эхний хагасын тоглолтууд

3 сарын 6-аас 3 сарын 11-нд амралт

3 сарын 12-оос 5 сарын 17-нд улирлын хоёрдугаар хагасын тоглолтууд

5 сарын 19-өөс 5 сарын 22-нд нэмэлт тойргийн тоглолтууд

5 сарын 23-аас 7 сарын 23-нд плэйоффийн тоглолтууд үргэлжилнэ.