Цөмийн зэвсгийг хориглох гэрээг 50 орон батлав

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/nuclear-weapons-head.jpg

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ ирэх оны нэгдүгээр сарын 22-ноос хүчин төгөлдөр хэрэгжих юм. Энэхүү гэрээг хамгийн сүүлд Хондурас баталснаар хэрэгжүүлэхэд шаардлагатай 50 орны тоо бүрджээ. Цөмийн зэвсгийг хориглох олон улсын компанит ажлынхны цахим хуудсанд мэдээлсэн байна.

50 дахь улс гэрээг баталснаас хойш 90 хоногийн дараа уг баримт бичиг хүчин төгөлдөр болох ёстой юм. 

Гэрээ 2017 оны долоодугаар сарын 7-нд АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын гишүүн 122 орны дэмжлэгтэйгээр гарын үсэг зурахад нээлттэй болсон. Цөмийн зэвсгийг хориглох олон улсын компанит ажил нь 100 гаруй орны олон нийтийн байгууллагын эвсэл юм.