Коронавирусний халдвар бүртгэгдээгүй улс орнууд

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин 10 сек
00
legacy:hereglesen zurag/106601275-1593693771143gettyimages-1226445756.jpeg

Коронавирус хурдацтай тархаж байгаа хэдий ч халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй улс орнууд байсан хэвээр байна.

Тодруулбал, Номхон далайн өмнөд хэсэгт байрлах арлын орнуудад одоог хүртэл халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Эдгээр нь Тонга, Кирибати, Самоа, Микронези, Тувалу улсууд юм.

legacy:hereglesen zurag/Tonga_country_portal_shutterstock_1280510332-14.jpg

Гуравдугаар сард цар тахал дэгдэхэд Тонга улс нисэх онгоцны буудлуудаа хааж, аяллын хөлөг онгоцуудыг нэвтрэхийг хориглосныг “AP” онцолсон байна. Үүний улмаас эдийн засаг нь уналтад орсон хэдий ч тус улсын эрх баригчид хорио цээрийн дэглэм тогтоосоор байжээ. Эдийн засаг нь аялал жуулчлалтай нягт уялдаатай байдаг тул халдвар илрээгүй байгаа бусад улс орнууд ч хохирол амссан байна.

legacy:hereglesen zurag/image.jpg

Антарктидад одоогийн байдлаар халдварын тохиолдол илрээгүй байна. Тус тив нь халдвар бүртгэгдээгүй цор ганц тивд тооцогдож буй. Түүнчлэн 25 сая гаруй хүн амтай Умард Солонгос одоог хүртэл “КОВИД-19” өвчний нэг ч тохиолдлын талаар мэдээлээгүй байна.  Туркменистанд халдвар авсан нэг ч хүн байхгүй байгаа нь Умард Солонгосын адил шинжээчдийн эргэлзээг төрүүлж байгаа юм. Гуравдугаар сард Туркменистаны эрх баригчид хилээ хааж, олон нийтийн шашны арга хэмжээг хоригложээ.

legacy:hereglesen zurag/040220_ts_aerosol-spread_feat-1028x579.jpg

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээллээс үзвэл, сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий даяар коронавирусний халдварын 536224 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 55 326 907 болсон бол  нас барсан тохиолдлын тоо 9220-оор нэмэгдэж, 1.33 сая давсан байна. Халдварын тохиолдлын тоогоор АНУ нэгдүгээр бичигдиж байна.