Хөдөлгөөн хянах 15 теле камер суурилуулав

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/сэлэнгэ.jpeg

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 11-р сарын 27-ны байдлаар түргэвчилсэн оношлуураар нийт 28810 иргэнийг шинжилгээнд хамруулсан байна.

Тодруулбал уг шинжилгээнд Сүхбаатар сумын 17416, бусад суманд 11394 иргэнийг тус тус хамруулжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын тухайд сумын хэмжээнд батлагдсан тохиолдлын гурав, түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 211, PCR шинжилгээнд 474, ойрын хавьтлын 70, дам 37 хавьтлыг тодорхойлоод байна. Тус суманд тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Мөн аймгийн гудамж, зам талбайд хөдөлгөөн хянах зориулалтаар 15 теле камер суурилуулж бүрэн ажиллагаанд оруулаад байгаа аж.