ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/21-р сургууль Ковид шинжилгээ/10.jpg

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймагт нийт 11 цэгийг байгуулан шинжилгээ авч байна.

"Дорноговь аймагт  PCR шинжилгээний тэжээлт орчныг бэлдэж эхэлснээр шинжилгээг шуурхай авах боломж бүрдэж буй. Аймгийн хэмжээнд нийт 21402 хүнийг шинжилгээнд хамруулснаас ХӨСҮТ рүү нийт 9500 иргэний шинжилгээ илгээсэн бөгөөд 1500 орчим иргэний шинжилгээний хариу гараагүй байна.

Учир нь улс орон даяар олон цэгт шинжилгээ авч буй тул хүлээгдэл үүсч байгаа гэж аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Амаржаргал мэдээллээ.

Аймгийн хэмжээнд коронавирусний 21 тохиолдол бүртгэгдсэний тав нь Айраг суманд, 16 нь Замын-Үүд суманд байгаа юм. Удахгүй аймгийн Онцгой комисс хуралдаж коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг үндэслэж  орон нутгийн хэмжээнд тодорхой шийдвэр гаргана гэв.