89 828 хүн коронавирусний шинжилгээнд хамрагджээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/21-р сургууль Ковид шинжилгээ/10.jpg

Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар, коронавируст халдварын шинжилгээний 123 төв, явуулын 2 баг нийт 7197 хүнд шинжилгээ хийжээ.

Ингэснээр 2020 оны 11 дүгээр сарын 14-нөөс хойш нийт 89 828 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Эдгээр шинжилгээний цэгт нийт 750 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “COVID-19” халдварын хавьтлын болон сайн дурын шинжилгээ, мөн голомтын бүсэд хийх өргөтгөсөн шинжилгээний төвүүдийг ажиллуулж байна.

Тухайлбал,

2020.11.14-нөөс эхлэн “COVID-19” халдварын батлагдсан тохиолдын ойрын болон дам хавьтлыг шинжилгээнд хамруулах 18 цэг,

2020.11.17-ноос “COVID-19” халдварын сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийг 92 өрхийн эрүүл мэндийн төв,

2020.11.24-нөөс“COVID-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд өргөтгөсөн байдлаар  шинжилгээ хийх 12 төвийг тус тус ажиллуулж байна.