Оюутны хөгжлийн зээлийг мэргэжлээр "ялгаварлаж" олгоно

2020 оны төсвийн тодотгол, 2021 оны төсөв батлагдахтай холбоогоор оюутнуудад зээл олгох нь түр хугацаанд саатаад байв. Тэгвэл энэ оны төсвийн тодотгол ба ирэх оны төсөвт оюутны хөгжлийн зээлд нийт 10 тэрбум төгрөг олгохоор баталжээ.
Ингэхдээ 2020-2021 оны хичээлийн жилд Засгийн газрын 70 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт"-д багтсан мэргэжлээр суралцаж буй оюутнуудад нийт 7.6 тэрбум төгрөгийн зээл олгохоор тогтжээ. Нэг ёсондоо тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтанд багтаагүй бол сургалтын төлбөрийн зээл авах боломжгүй болж байна.
-СУРЧ МЭДЭХ ХҮСЭЛТЭЙ ОЛОН МЯНГАН ЗАЛУУСАА МЭРГЭЖЛЭЭР НЬ ЯЛГАВАРЛАВ-
Энэ тухай Боловсролын зээлийн сангийн хэлтсийн дарга Д.Ганцэцэг хэлэхдээ, "2019-2020 оны хичээлийн жилд төгсөх ангийн 1,971 оюутанд нийт 2.4 тэрбум төгрөгийн зээл олгохоор батлагдсан. Харин 2020-2021 оны хичээлийн жилд Засгийн газрын 70 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт"-д багтсан мэргэжлээр суралцаж буй оюутнуудад нийт 7.6 тэрбум төгрөгийн зээл олгохоор болоод байна. Санхүүжилтийн хүрээнд 5,066 оюутанд зээл олгох боломжтой. Их, дээд сургуулиуд дотоод шалгаруулалтаа явуулснаар, манайд материалаа ирүүлэх ёстой" гэв.
Тухайн мэргэжлүүдэд эмч, багш, инженерээс эхлүүлээд малын эмч, дуу чимээний технологи зэрэг нийт 37 мэргэжил багтжээ. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүдийнх нь насаараа төлсөн татварын мөнгөөр сонгуульдаж, идэж ууж, хүүхдүүдээ гадаадад сургачихаад “танай хүүхэд малын эмчээр сураагүй хохино” гээд хэлчихэж байгаа юм. Өнгөрсөн саруудад төрөөс тэтгэвэрийн зээл, нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг тэглэж хавтгайрсан халамж бишгүй л үзүүлсэн. Гэвч энэ удаа ирээдүйд эх орноо хөгжүүлэх залуу үеээ бодсон шийдвэр гаргасангүй. Үүний үр дүнд төгсөх курсын оюутнууд сургалтын төлбөрийн боломжгүйгээс жил өнжих нөхцөл байдалд хүрээд байна.
-ТӨРИЙН МӨНГӨӨР ГАДААДАД СУРСАН ТОМЧУУДЫН ХҮҮХДҮҮД-
Дотоодын зээлтэй нэг оюутан хамгийн ихдээ 6 сая төгрөгтэй тэнцэхүйц өртэй бол гадаадын зээлийн хөтөлбөрийн жилийн дундаж төлбөр нь 140 орчим сая төгрөг юм. Гадаадад суралцах төрийн сангийн зээлээр УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний хүүхдүүд хамрагдсан байгаа нь ил болж нэг хэсэг шуугиулсан билээ. Баячуудын хүүхдүүд ихэвчлэн АНУ-д бизнесийн удирдлага, төрийн захиргааны удирдлага, эдийн засагч мэргэжлээр суралцдаг байна. Сангийн Яамнаас 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд мэдээлсэн 1,893 зээлдэгчийн зээлийн статустай ЭНД дарж дэлгэрэнгүй танилцах боломжтой.
-МОНГОЛ УЛСАД ШААРДЛАГАТАЙ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ-
№
Төрөлжсөн чиглэл
№
Мэргэжлийн нэр
Боловсролын түвшин
Бакалавр
Магистр
Доктор
1.
011 Боловсрол
1.
Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
BSc
2.
Багш, бага ангийн боловсрол
BSc
3.
Багш, тусгай хэрэгцээт боловсрол
BSc
2.
021 Соёл, урлаг
4.
Уран сайхны гэрэлтүүлэг
BSc
MSc
5.
Дуу, чимээний технологи
BSc
MSc
6.
Хөгжмийн театрын найруулга
BSc
MSc
7.
Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506)
BSc
MSc
8.
Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт
BSc
3.
051 Биологи ба холбогдох шинжлэх ухаан
9.
Биологи
BSc
MSc
PhD
4.
052 Хүрээлэн буй орчин
10.
Хүрээлэн буй орчин судлал
BSc
MSc
PhD
5.
061 Мэдээлэл, харилцаа холбооны технологи
11.
Утасгүй холбоо
BEng
MEng
12.
Өгөгдлийн ухаан
BEng
MEng
13.
Системийн аюулгүй байдал
BEng
MEng
14.
Хиймэл оюун ухаан
BEng
MEng
6.
071 Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл
15.
Химийн инженерчлэл ба боловсруулалт
BEng
MEng
16.
Сэргээгдэх эрчим хүч
BEng
MEng
PhD
17.
Байгаль орчныг хамгаалах технологи
BEng
MEng
18.
Электроник
BEng
MEng
PhD
19.
Механик инженер
BEng
MEng
7.
072 Үйлдвэрлэл, боловсруулалт
20.
Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи
BEng
MEng
PhD
21.
Хүнсний инженерчлэл
BEng
MEng
PhD
22.
Шим тэжээл судлал
BEng
MEng
PhD
23.
Газрын тосны инженер
BEng
MEng
24.
Уул уурхайн ашиглалтын технологи
BEng
MEng
8.
073 Архитектур ба барилга, угсралт
25.
Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи
BEng
MEng
PhD
26.
Хаягдал боловсруулах технологи
BEng
MEng
PhD
9.
078 Инженерчлэл салбар хооронд
27.
Биотехнологи
BEng
MSc
PhD
28.
Био-инженерчлэл
MSc
PhD
29.
Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл
MSc
PhD
10.
081 Хөдөө аж ахуй
30.
Мал аж ахуй (зоотехник, мал зүйч)
BSc
31.
Газар тариалангийн аж ахуй (агрономи)
BSc
32.
Хөрс судлал, агрохими
BSc
11.
082 Ойн аж ахуй
33.
Ойн инженер
BSc
12.
084 Мал эмнэл зүй
34.
Мал эмнэл зүй
BSc
13.
091 Эрүүл мэнд
35.
Сувилахуй
BSc
36.
Био-анагаах ухаан
BSc
37.
Нийгмийн эрүүл мэнд
BSc
Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтанд багтаагүй ч сурч буй мэргэжлээрээ мэргэших хүсэлтэй олон залуус бий. Оюутан хөгжлийн зээл бол зорилготой залуусыг зорилгод нь хүргэх гүүр, тэднийг дэмжиж буй бодит дэмжлэг байсан. Гэтэл Монголын ирээдүйг залуучууд авч явна гэж ярьдаг мөртлөө тэднийг дэмжсэн шийдвэр гаргахгүй байгаад харамсаж байна.



