Согтуу жолооч 32-ын тойрог дээр саатуулагджээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/цагдаа.jpg

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн засаг дарга захирамж гаргаж, архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон. Гэсэн хэдий ч эрүүлжүүлэгдсэн, согтуугаар машин барьсан зөрчлүүд буурахгүй байгаа юм.

Тодруулбал, өчигдөр /2020.12.02/ орой  согтууруулах ундаа хэрэглэсэн нэгэн иргэн тээврийн хэрэгсэл жолоодож яваад 32-ын тойрог дээр цагдаагийн алба хаагчдад саатуулагджээ. Согтуурсан этгээдийг осол аваар гаргахаас өмнө ийнхүү таслан сэргийлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.