Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Маскгүй зургаас болж Ерөнхийлөгчөө торгожээ
00

Чили улсад цар тахалтай холбогдуулан зөрчил гаргасан этгээдэд мөнгөн торгууль ноогдуулж, шоронд хорих хуультай.
Тухайлбал, олон нийтийн газар амны хаалтгүй явсан хүнийг 3500 ам.доллароор торгох юм байна. Чили улс нь Латин Америктаа өвчлөлийн тоогоор дээгүүрт орж байна. Тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пинера саяхан далайн эрэгт маск зүүгээгүй зургаа авахуулж цахим сүлжээнд нийтэлсэн нь олны шүүмжлэлийг хүртжээ. Тэрбээр энэхүү үйлдэлдээ уучлалт хүсэж, торгуулиа төлөхөө амласан байна.



