Э.Бат-Үүл Трампыг өмөөрч твиттерийг буруутгав

Social pop
UBn teamУнших: 1 мин
20
legacy:Амараа зураг/Э.Бат-Үүл.jpeg

АНУ-д үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас Доналд Трампын твиттер болон бусад бүх сошиал хаягуудыг хаасан билээ. Энэ талаар Монгол улсын баатар Э.Бат-Үүл өөрийн хаягаар Твиттер компанийг буруутгасан жиргээ оруулжээ. Тэрээр Твиттер компанийг Ардчилсан оронд иргэний тайван замаар үг хэлэх халдашгүй эрхийг зөрчсөн гэж үзсэн байна.

Твиттер Трампын хаягийг хаасан байна! Хувийн компани өөрийнхөө юмыг мэдэх эрхтэй нь үнэн боловч тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх бол халдашгүй! Трамп хүчирхийлэл өдөөдөг нь буруу ч тайван замаар үг хэлэх халдашгүй эрхтэй! АНУ ардчиллаа мартаа юу?!

— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) January 9, 2021

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zochin

    ymar neg ersdel gardag tegechdee ugee chelj ardchillaa dandaa chamgaalach estoi!!!

  • R
    RS

    Үүлээ ТРамп та хоёрын үе өнгөрсөн шүү дээ мэдэрдэггүй юм уу Үймээн самуун дэгдээгчидийг хүн төрлөхтөн тэвчихгүй Ардчилал гэдэг чинь гэмгүй амьтадыг турхирч үймээн дэгдээгээд түүнийгээ ардчилал гэж донгосдогоо болих хэрэгтэй.