Жүжигчин И Жунсогийн олныг гайхшруулсан шинэ төрх

Social pop
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/jong suk3-1.jpg

БНСУ-ын алдарт жүжигчин И Жунсог 2019 оны гуравдугаар сарын 8-нд хоёр жилийн хугацаатай цэргийн албанд татагдсан билээ. Тэрбээр энэ оны эхээр цэргийн албанаас халагдан ирснээр түр завсарласан уран бүтээлээрээ шүтэн бишрэгчидтэйгээ уулзах боломжтой болсон юм. 

Түүний хамгийн эхний ажил бол "Prada" брендийн шинэ коллекцийн нүүр царай болох явдал байсан бөгөөд зураг авалтын бичлэг цахим сүлжээнд цацагдсан өдрөөс хойш түүний урт үстэй шинэ төрх олныг гайхшруулсан байна. Үнэнч шүтэн бишрэгчид нь түүний өмнөхөөсөө халуухан дүр төрхтэй харагдаж байгаа тухай сэтгэгдлийг ар араас нь бичсээр байгаа юм. И Жунсог хэдийн олон ангит драмад тоглохоор болсон бөгөөд удахгүй зураг авалтын ажилдаа орохоор төлөвлөжээ. Ингээд түүний шинэ төрх, шинэ үсны засалтыг сонирхуулья.

legacy:hereglesen zurag/jong suk5.jpg legacy:hereglesen zurag/jong suk.jpg legacy:hereglesen zurag/jong suk1.jpg legacy:hereglesen zurag/jong suk2.jpg legacy:hereglesen zurag/jong suk4.jpg

Түүний цэрэгт явахаас өмнөх үсний засалт.