Г.Ундармаа: Дуугар гээд загнаад байгаа хүмүүс ээ уучлаарай

Social pop
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/17р хороо/8c8b1db01deacfdcbcb800f6f5285717.jpg

Дөнгөж нярайлсан эхийг хүүхэдтэй нь эмнэлэг дамжуулан зөөвөрлөхдөө дулаан хувцасыг нь ч өмсүүлээгүй байсанд ард иргэд уурлаж, өчигдөр төв талбайд жагсаал өрнүүлснээр ЭМ-ийн сайд, УОК-ын дарга болон холбогдох албан тушаалтнуудыг огцруулсан. Тэгвэл хүмүүс ийнхүү тэмцэхдээ "Хүүхдийн төлөө фонд байгуулж, мөнгө татаад байсан урлагийнхан хаана байна. Одоо дугарах цаг нь ирээд байна" гэх зэргээр бухимдлаа илэрхийлсэн.

Тэгвэл үүнд жүжигчин Г.Ундармаа фэйсбүүкээрээ дамжуулан хариу илгээжээ. Тэрбээр "Үнэнээ хэлье үг хэлж жагсаж шүүмжилж чаддаггүй. Дуугар гээд загнаад байгаа хүмүүсээ уучлаарай. Манай менежер бид 2 жил бүр 2-3 сарыг нийгмийн ажилд зориулдаг билээ. 7 жил тасралтгүй эмнэлгүүдийн нөхцөл байдлыг сайжруулах дээр зорьж ажиллаж бгаа. Киноны ашиг бүрээс 30 хүртэлх хувийг зориулдаг. Олон ААН хувь хүмүүс бас нэгддэг. Би зүгээр хийе! Олон юм бичиж үгээр тоглосон пост мост байнга оруулж бас чадахгүй байна" гэжээ.